Улсын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат Төвийн бүсийн аварга адуучин Батсайханы Бэхбат тэргүүлж, хурсан олныг цэнгүүлжээ.
Дархан-Уул аймгийн Хонгор суманд зохион байгуулагдсан уг тэмцээний хоёрдугаар байрт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Ядамжавын Чойнхор, гуравдугаарт байрт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Баатархүүгийн Батбаатар, дөрөвдүгээр байрт Булган аймгийн Рашаант сумын харьяат Жадамбаагийн Нэргүйбаатар, тавдугаар байрт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат н.Гантулга нар тус тус шалгарсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна