ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдын мэдээлснээр эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1.5 сая иргэн хамрагдсан байна. Энэ нь нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсан гэсэн үг юм. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 43.6 хувь нь эрэгтэйчүүд ,56.4 хувь нь , эмэгтэйчүүд байгаа ба нийт хүн амын 47.6 хувь нь хүүхэд, 52.4 хувь нь насанд хүрэгчид байна. Насны бүлгээр авч үзвэл, 31-60 насны иргэд идэвхтэй хамрагджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна