Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” 18 тоот тогтоолд захиргааны хэрэг үүсгэжээ.
Шинээр автомашин худалдан авсан залуу үеийн төлөөлөл болсон иргэн дугаар олгохгүй байхаар тогтоосон шийдвэр үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 16.3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн хууль буй шийдвэр үйл ажиллагаа гэж үзэж, тус тогтоолыг хүчингүй болгуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс 11 дүгээр сарын 25-ны өдөр энэ нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна