Д.АМАРБАЯСГАЛАН: ИРГЭДИЙН ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАЛ ХАНДУУЛАН АЖИЛЛАХ ЁСТОЙ


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон тус Байнгын хорооны гишүүд өнөөдөр (2024.10.15) Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүх байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудал, иргэдийн шүүх засаглалаас хүсэн хүлээдэг эрх тэгш байдал, хүндээ ээлтэй байдлыг бүрдүүлэхэд УИХ, шүүх засаглал хамтран ажиллах нь чухал талаар онцолсон. УИХ-ын зүгээс шүүхийн байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд шаардлагатай төсвийг бий болгоход дэмжин ажиллана гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг шүүх байгууллагын барилгын асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа талаар дурдлаа. Тодруулбал, шүүхийн байгууллага 42 барилгад үйл ажиллагаа явуулж буйгаас 36 нь стандартын шаардлага хангахгүй байна. Барилгын насжилт хэтэрсэн, мөөгөнцөр үүссэн, суулт өгсөн зэрэг асуудлаас гадна зургаан шүүх түрээсийн байранд, дөрөв нь прокурорын байгуулагын байранд, нэг нь орон нутгийн өмчийн барилгад байрладаг талаар мэдээллэв. Энэ нь шүүхийн байгууллага хараат бусаар ажиллах хуулийг зөрчиж буйг Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн тодотголоо.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Байнгын хороогоор баталсан шүүхийн байгууллагатай холбоотой төсөв, зардлыг Сангийн яам хассаар байгаа нь цаашид шүүх засаглал хараат бусаар, хүний эрхийг хангаж ажиллахад хүндрэлтэй болсон талаар ярилаа. Хүний эрхийн асуудлыг хөндөж, ил тод ярьж эхэлсэн энэ цаг үед иргэдийнхээ асуудлыг зориулалтын бус байранд шийдвэрлэж байгааг анхаарах шаардлагатай гэлээ.

Үргэлжлүүлэн уулзалтад оролцогч Улсын Их Хурлын гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн үйл ажиллагааны талаар санал солилцож, үг хэлэв.


Уулзалтыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хааж хэлсэн үгэндээ, бид цаашид Дээд шүүх болон бусад шатны шүүхийн төлөөллийг оролцуулсан томоохон уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийнэ. Ингэснээр шүүх засаглалтай холбоотой асуудал, иргэндээ ээлтэй байх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд хууль тогтоох байгуулага юу хийж, гүйцэтгэх вэ гэдгийг тодорхой болгоно гэв.

Түүнчлэн, хууль тогтоох байгууллага нь шүүх засаглалаа буруутгадаг эсвэл, шүүх  засаглал нь ажиллах боломж, нөхцөл хангалтгүй байна гэж тайлбарладаг байдал үргэлжилсээр ирсэн. Үүний цаана иргэдийн сэтгэл ханамжийн асуудал байсаар байх тул асуудлыг углуургаар нь авч үзэж, эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 20 цагийн өмнө
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 10 ЦАГТ ЭХЭЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 2026/09/03
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 2026/09/03
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 2026/09/03
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТАЛААРХ МЭДЭ… 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 2026/09/03
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 2026/09/02
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … 2026/09/02
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… 2026/09/02
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02