ОНОСАТО: “СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ БИТГИЙ ИЛ ГАРГААРАЙ” ГЭЖ БАГШ ХЭЛСЭН...


Японы мэргэжлийн сумогийн Нацу башёгийн түрүү бөхөөр шинэ комүсүби, 23 настай Оносато тодорлоо. Тэрбээр 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртсэн юм.

Оносатог ирээдүйн ёкозүна гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Үүнийгээ ч нотолж, ердөө 7 башё барилдаад Макүүчи зиндаанд түрүүлж чадлаа.

2023 оны тавдугаар сард Макүшитагийн 10 дээр эрэмбэлэгдэн сумод орж ирсэн залуу түүхэнд байгаагүй хурдаар буюу 7 башёд ийнхүү сумогийн оргил амжилтад хүрч чадав. Тэр 193 сантиметр өндөр, 176 кг жинтэй гэж тэмдэглэгджээ. Бидний сайн мэдэх ёкозүна Кисэносатогийн шавь юм.

Кисэносато түүний тухай ярихдаа “Оносато энэ том бие, их хүчээ тултал нь ашиглах хэрэгтэй. Түүний хамгийн сайн чанар бол өөрийгөө хэт дөвийлгөдөггүй, хэт эрдэж бардамнадаггүй нь. Зарим бэлтгэл, мэхийг тааруухан хийсэн бол түүнийгээ шууд хүлээн зөвшөөрдөг. Уян хатан чанар сайтай, ухаан сийрэг, зөвлөгөө, шаардлагыг маш сайн тусгаж хүлээн авдаг” хэмээн магтжээ.

Өчигдөр анх удаагаа Эзэн хааны цомыг хүртчихээд дэвжээний дэргэд суухдаа нүдэнд нь нулимс цийлэгнэж үзэгдсэн. Түрүү бөхийн уламжлалт ярилцлагын үеэр юу хэлснийг нь хүргэе.

  • Башёгийн түрүү бөхтэй хийх ярилцлага эхэлж байна. Гайхамшигтай ялалт байлаа. Оносато, баяр хүргэе!
  • Их баярлалаа.
  • Та анх удаагаа түрүүллээ. Ямар бодол төрж байна?
  • Өнгөрсөн нэгдүгээр сар болон гуравдугаар сард түрүүлж чадаагүйдээ сэтгэл их гонсойсон. Тиймээс энэ сард түрүүлэх боломжоо алдахгүй байхыг их хүссэн болохоор одоо сэтгэл дүүрэн байна.
  • Яг түрүү хүртмэгц юу бодсноо санаж байна уу?
  • Сайн санаж байна.
  • Ямар бодол төрсөн бэ?
  • Намайг гайхамшигтай сайхан дэмжсэн болохоор гайхалтай сайхан мэдрэмж төрсөн. Тэр агшинд түрүүлчихлээ гэдгээ мэдэрсэн.
  • Сүүлчийн барилдааныг дуустал дохёгийн хажууд суулаа шүү дээ. Тэгж суухдаа юу бодож байв?
  • Өчигдөр ояката /ёкозүна Кисэносато/ надад хэрсүү, тайван байж, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг зөвлөсөн /ордонд цугласан олон инээж, алга ташив/. Тиймээс би чадахаараа л тайван байхыг хичээж байлаа.
  • Үзэгчид дунд аав чинь суухдаа нулимсаа барьж тэвчсэнгүй...
  • Би жаргалтай байна.
  • Та өнгөрсөн хавар л оюутан байсан. Жилийн өмнө сумод орсон. Гэтэл одоо ингээд зогсож байдаг. Юу мэдэрч байна даа?
  • Би өнгөрсөн жилийн тавдугаар сараас барилдаж эхэлсэн. Жилийн дараа Макүүчид түрүүллээ. Ийм амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй. Их жаргалтай байна.
  • Таны багаасаа л сумо үзсэн болов уу гэж бодож байна. Эзэн хааны цомыг өргөх юмсан гэж хүсдэг байсан байх. Тэгвэл өнөөдөр тэр цомыг өргөөд зогсож байхад юу бодогдож байна?
  • Өнгөрсөн нэгдүгээр сарын башёгоос хойш түрүүлэхийг би жинхэнэ зорилгоо болгосон. Зорилгодоо хүрэхийн тулд чадахаараа хичээж эхэлсэн. Их жаргалтай байна.
  • Өнөөдрийг Макүүчи зиндааныхаа бөхчүүдээс хамгийн олон даваатайгаар эхлүүлэхэд ямар байв?
  • Би ердийн нэг өдөр шиг л ордонд ирж, аль болох тайван байхыг хичээсэн.
  • Та гайхамшигтай сайхан барилдаж түрүүллээ...
  • Их баярлалаа.
  • Шинэ комүсүби эхний өдрөө ёкозүнаг давсан. Энэ 15 хоногийн барилдаанд хамгийн чухал даваа нь аль байв?
  • Банцүкэ дээр эрэмбэ маань дээшилсэн болохоор бүх л зүйл шинэ байлаа. Би аль болох л сайн барилдахыг хичээсэн.
  • Ишикава мужийнхан ойрд муу мэдээ их сонссон. Харин та нугтийнхандаа хандан “Даваа бүрээ та бүхэнд зориулах болно” гэж хэлсэн байсан. Одоо тэр үгийнхээ талаар юу хэлэх вэ?
  • Ишикавагийн ард иргэдийнхээ төлөө түрүүлэхийг маш их хүссэн учраас их баяртай байна.
  • Саньякүд гарч ирээд хоёр оронтой тоотой ялалт авч, түрүүллээ. Өнөөдрөөс эхлээд озэки цолны төлөө дайралтаа эхэлж болохоор боллоо. Дараагийн башёд ямар төлөвлөгөөтэй барилдах вэ?
  • Оякатагийн зөвлөгөөг сайн сонсож, сайн биелүүлж, Банцүкэд эрэмбэ дээшлэхийн тулд чадах бүхнээ хийх болно.
  • Сүүлчийн асуулт. Ирээдүйд яг ямар сумоч байхыг хүсч байна вэ?
  • Юу гэмээр юм бэ дээ.../бага зэрэг ээрэв/...Их хүчтэй сумоч болохыг хүсч байна.
  • Ийм сайхан амжилтад хүрсэн танд баяр хүргэе!
  • Баярлалаа.

Жич: Энэ оны эхээр Ишикава мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 130 хүн амиа алдсан аймшигтай гамшиг болсон. Хоёрдугаар сард Ишикава мужийн уугуул сумочид болох Эндо, Оносато, Кагаяки нар төрсөн нутагтаа очиж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж хүргэсэн юм. Оносатогийн өвөө нь Ишикава муждаа амьдардаг бөгөөд сумод орсноосоо хойш өвөөдөө очоогүй байсан залуу эргэж очсон. Тэгж уулзахдаа нутгийнхандаа “Даваа бүрээ та бүхэндээ зориулах болно” гэж хэлсэн юм байна.

.

Р.Гэгээ

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 11 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 11 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 12 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 12 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 13 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 16 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 18 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 21 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11