Х.НЯМБААТАР: Л.НАРАНБААТАР, Ц.БАТБААТАР НАРЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ШАЛГУУЛНА


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 

2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ. Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй. Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа. Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай ажил гүйцэтгэж байна. Тухайлбал,

  • БЗД-ийн 10-р хороо Улиастай голын далан засварлах ажил болон Шадивлангийн зуслангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дууссан
  • БЗД-ийн 2, 29 дугаар хороо, Дарь-Эхийн уулзвараас хойш 102 дугаар сургуулийн зүүн талын ус тогтдог байршилд замын борооны ус зайлуулах шугам сүлжээг засаж, өргөтгөх ажил 90 хувьтай,
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус тогтдог байршлын замын ус зайлуулах шугам угсрах ажил 90 хувьтай дууссан гэдгийг “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.

Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахыг холбогдох албанд үүрэг болгов. Тодруулбал,

  • НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр СБД-ийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн,
  • “Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар нь нийслэлийн өмчийн газарт орон сууц барихдаа мөн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хүлээхгүй, асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон юм.

Түүнчлэн шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын тендерийг долоодугаар сард зарлах, ингэхдээ хиймэл нуур болон гадаргын ус ашигласан хороолол байгуулах, усны шугам нь зэс хоолойтой байх, эрчим хүчнийхээ тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн, нийт барилгажих талбайн 60 хувьд орон сууц барьсан байх зураг төсөл гаргах ёстойг холбогдох албаныханд үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 3 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 18 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 22 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 23 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09