САМРЫН БИЗНЕСИЙГ ИЛ ТОД БОЛГОХ АЖИЛ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРААД БАЙНА


Монгол Улс уул уурхайн эдийн засагтай улс, гол худалдан авагч нь БНХАУ. Ковид-19 цар тахал манай улс зөвхөн хоёр улстай харилцдаг эдийн засагтай байж болохгүй, экспортыг солонгоруулж нэмэлт шууд гарцуудыг нээн хөгжүүлэх ёстой гэдгийг сануулсан. Монгол Улсын уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноолуур, мах, самар гурав байдаг.

 Гэвч эдгээр экспорт нь хууль зөрчсөн хэлбэрээр, ил тод бус байдалтай өрнөдөг болохыг МҮХАҮТ-ын мэдээлэлд дурджээ.

Мөн мэдээлэлд, цар тахлын дараа хөрш улсууд нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Жишээлбэл, ОХУ 2024 оны наймдугаар сарын 1-ээс эхлэн хуш модны самарны экспортын татварыг 25% нэмэх, ингэхдээ, тонн тутам 80 еврогоос багагагүй байхаар шийдвэрлэжээ. Цаашид 2025 оны наймдугаар сарын 1-ээс уг татварыг 50% болгож тонн тутамд 160 еврогоос багагүй байхаар төлөвлөсөн байна.

Хушны самар нь цөөн хэдэн улсад ургадаг ховор, онцлог, түүнийгээ дагаад үнэ цэнтэй байгалийн баялагт ордог бөгөөд энэ сортын самар зөвхөн Орос, Монгол, Хойд Солонгос зэрэг нутгаар л ургадаг аж.

 Монголчуудын өрхийн орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх ойрын хугацааны арга хэмжээнд уул уурхайн бус бүтээгдэхүүн болох ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, хуш модны самрын экспортыг экологид ээлтэй аргаар хөгжүүлэх асуудал багтдаг.

Хуш модны самрын бизнес нь 2020 он хүртэл хууль зөрчсөн, далд хэлбэрээр татвар, хяналтаас зайлсхийх байдлаар явж ирсэн байдаг. МҮХАҮТ-ын зүгээс байгаль экологи, эдийн засаг талаас нь хуш модны самрын бизнесийн орчныг сайжруулах, борлуулалтыг нь хуулийн дагуу, ил тод болгох арга хэмжээг 2020 оноос авч хэрэгжүүлсний дүнд тодорхой ахиц гарч 50 хувь ил тод болсон.

 Харамсалтай нь, төр засгийн зарим байгууллагуудын эсэргүүцэл, эс үйлдэлтэй тулж энэ ажил бүрэн хэрэгжилгүй гацсан байдалтай байна.

Хуш модны самрын экспорт 2021 онд өмнөх онуудтай харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Гэвч энэ нь дүн нь бодит байдлаас бага хэвээр бөгөөд энэ салбарын бизнес эрхлэгчдийг төр засгаас бодлогоор дэмжин ажлыг шат дараатай зохион байгуулбал жилдээ 200-300 сая ам.долларын нэмүү өртөг бүхий экспорт хийх боломжтой тооцоо гардаг. Манай улс нэг килограмм самрыг дунджаар найман ам.доллароор Хятад улс руу экспортолдог бол Дэлхийн зах зээл дээр эцсийн бүтээгдэхүүн 80-100 ам.долларын үнэтэй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 13 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 15 цагийн өмнө
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 18 цагийн өмнө
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 19 цагийн өмнө
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 20 цагийн өмнө
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… Өчигдөр
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА Өчигдөр
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… Өчигдөр
БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД … Өчигдөр
МИАТ ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 22-24 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/09/16
ТБХ:ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ… 2026/09/16
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07