ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАЖ, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ТАЛ ДЭЭР МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЭВ


Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй өнөөдөр /2026.09.14/ уулзаж, мэдээлэл хийлээ. Томилогдоод 3 сар болж буй Ерөнхий шүүгч ийнхүү сэтгүүлчдийг хүлээж авч, бодлого, зорилтоо танилцуулж, асуултад нь нээлттэй хариулсан нь шүүх нээлттэй ажиллах нь гэсэн итгэлийг төрүүлж байна.   

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор тодорхойлсон шүүхийн үндсэн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ шүүн таслах ажиллагааг хэрхэн шуурхай, үр нөлөөтэй, хүртээмжтэй зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллах чиглэлүүдээ танилцуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулан санал солилцсон байна. 

Ерөнхий шүүгч Ц.Цогт 

  • Нэгдүгээрт, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан өөр өөр чиг үүрэг, бүрэн эрхтэй боловч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэх нийтлэг зорилготой. Энэ хүрээнд бид тус тусын бүрэн эрхийг харилцан хүндэтгэхийн зэрэгцээ шүүхийн хүний нөөц, шүүгчийн ажлын ачаалал, сул орон тоо, сонгон шалгаруулалт, шүүн таслах ажиллагааны цахимжилт, шүүхийн аюулгүй байдал, түүнчлэн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, шуурхай мэдээлэл хүргэх асуудлаар ажлаа уялдуулах шаардлагатай. 
  • Хоёрдугаарт, төрийн бусад эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай бүрэн эрхийн хүрээнд зохистой харилцах,  ялангуяа хууль хэрэглээний явцад илэрч байгаа хүндрэл, хийдэл нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагыг тодорхойлох чухал үндэслэл болдог тул Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүхийн эрх зүйн байдалтай холбоотой хууль тогтоомжийн төсөлд Улсын дээд шүүхийн саналыг бодитоор харгалзан үзэх нь чухал.
  • Гуравдугаарт, шүүн таслах ажиллагааны чанар үр өгөөжийг сайжруулах ажлын хүрээнд Улсын дээд шүүхээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шүүхийн шатлал хоорондын ажлын уялдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, шүүн таслах ажиллагаанд тулгамдаж байгаа нийтлэг асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Шүүх хуралдаан хойшилж байгаа бодит шалтгаан, шүүхийн ачааллыг бууруулах нөхцөл шалтгааныг тодорхойлох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна гээд тухайлбал байгуулагдаад удаагүй байгаа Хялбар ажиллагааны шүүхийн шийдвэрлэж байгаа хэргийн дийлэнхийг эзэлж ачаалал эрс өсгөж байгаа апплекэйшний зээлийн асуудлыг Улсын Их хурал, Санхүүгийн зохицуулах хороотой  хамтран ажиллах замаар өргөн хүрээтэй авч үзэж байгаа бол шүүхийн ажилтнуудын ачааллыг бууруулах ажлыг технологийн дэвшил ашиглан автоматжуулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
  • Дөрөвдүгээрт, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах чиглэлээр шүүх болон хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн харилцааг нэгдсэн зарчим, тодорхой стандарт бүхий хариуцлагатай тогтолцоонд оруулах бодит хэрэгцээ тулгарч байгааг дурдаад шүүх хуралдааныг олон нийтэд хүргэх  Шүүхийн суваг, шүүн таслах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч шүүхүүдийг холбосон “CaseLine” цахим талбар бий болгож туршилтын ажил эхэлсэн холбогдох дүрэм журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гаргахаар бэлтгэж байгаа гэжээ.

Мөн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, шүүхийн практикийг боловсронгуй болгох шаардлага байгааг дурдсан байна. 

Уулзалтад нийт 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид оролцжээ.

Ерөнхий шүүгч Ц.Цогт цаашид шүүхийн нээлттэй ил тод байдлыг сайжруулах, олон нийтийг мэдээллээр хангах үүднээс шүүхүүдийн Ерөнхий шүүгч нарыг энэхүү ажилд татан оролцуулах, энэ чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 18 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 21 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22