Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2026.09.11/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2026 оны 09-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархан, Сэлэнгийн ихэнх, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +17...+19 градус дулаан байна.
2026 оны 9-р сарын 12-ноос 2026 оны 9-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий, Дорнодын өмнөд сумд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 12-ны өдөр Дорнодын зарим, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар, 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -1...-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16...+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.14-нөөс ихэнх нутгаар дулаарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна