Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 24-н КОП17-ын Санхүүжилтийн өдөр болж байна. Газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, ганг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, газрын тогтвортой менежментийг өргөн хүрээнд дэмжихэд төрийн, хувийн болон холимог санхүүжилтийг хэрхэн дайчлахад анхаарна. Засгийн газар, санхүүгийн байгууллага, бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид болон хөгжлийн түншүүд дэлхийн хэмжээнд газрын асуудалд шаардлагатай санхүүжилтийг нөхөх шинэлэг санхүүжилтийн шийдэл, хөрөнгө оруулалтын тогтолцоо, түншлэлийн боломжуудыг хэлэлцэнэ.
Энэ хүрээнд:
• Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулах;
• бизнес, банк санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд;
• Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээр, малчдын амьжиргааг холбосон Resilient Threads хэлэлцүүлэг;
• ноос болон байгалийн ширхэгт, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох Fashion4Land Forum;
• уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтыг хэлэлцэх Mining Forum;
• Rangelands Flagship Initiative буюу бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн олон улсын санаачилгын албан ёсны нээлт;
• газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний уялдаа холбоог авч үзэх өндөр түвшний хэлэлцүүлэг;
• Монгол, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, Ногоон хэрэм төслийн 20 жилийн туршлага;
• Уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийг холбосон Folklore4Land арга хэмжээ тус тус болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна