МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУРДАГ

Admin
17 цагийн өмнө

-Жил бүрийн намар Дашням, Балжиннямтай өдрийн “эрэлд” нийтээрээ гарцгаадаг. Хурим найрыг заавал ийм өдрүүдэд хийх ёстой юу?

-Хүмүүсийн нийтлэг ойлголтоор Балжинням, Дашнямтай өдрийг л сайн гэж боддог. Тэгээд амарчлаад тэр өдрүүдийг нь л товлочихдог. Гэтэл ямар үйл хийх гэж байгаагаас хамаараад малчны календарийнхаа алийг голчлон харах вэ гэдгээ сонгодог юм шүү дээ. Тухайлбал, хүүхдийн үс авах гэж байгаа бол даахь үргээхэд ямар өдөр вэ гэдгийг голчилно. Гэтэл хүмүүс Балжиннямтай өдөр л бол даахийг нь үргээнэ гэж орж ирдэг.
Үзэхэд тэр Балжиннямтай өдөр нь хүүхдийн үс авахад муу өдөр байх жишээтэй. Тиймээс өдөр судрыг үзэхэд эхэлж үс авахад сайн өдрийг харна. Дараа нь тухайн хүүхдийн сүлд юм уу амин гарагийг тааруулчихвал зүгээр. Тэгээд барилдлага, шүтэн барилдлагыг харна. Өөр нэг жишээ татахад хагалгаа хийлгэнэ гэхэд тухайн хүний час өдөр мөн эсэхийг харна. Хэрвээ час өдөр таарвал мэс хүргэж болохгүй. Тэрний дараагаар сүлд байрлах өдрийг харна гэхчлэн дэс дараалалтай. Тэрнээс Балжинням, Дашнямтай л бол сайн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм.

Орчин үед хүмүүс бидний нэрлэдгээр малчны календарь буюу үндсэн цаг тооны бичгээ хэрэглэж мэдэхээ больчихож. Олон зурхайч, одоо бараг хийд болгон календарь гаргаж байгаа ч залуучууд цаг тооны бичгийг уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэхгүй байна. Бид хүүхэд байхаасаа л энэ цаг тооны бичиг календарийг харж өссөн. Уг нь энд чинь маш тодорхой бичсэн байдаг. Тухайлбал, малчдын календариас тухайн өдрийн барилдлага, шүтэн барилдлага хоёрыг голчлон харна.
Барилдлага, шүтэн барилдлага бол маш их тооцооллын үндсэн дээр гаргадаг учиртай. Тодруулбал, барилдлага, шүтэн барилдлагыг хараад, тэнд тохирсон үйл нь юу байна гэдгийг тооцдог. Бас од нь дүвзий, жэдзий гээд гурван тоо харгалдуулсан байгаа биз. Тэгээд одны тайлбарыг оруулсан байдаг ч аль тоог нь голчилж харахаа хүмүүс мэддэггүй.

Дараагийн бас нэг чухал зүйл нь мэнгэ, хөлөл байна. Энэ мэт олон нарийн зүйл малчны календарьд бий. Тэрийг мэдэхгүйгээс жишээ нь бэр гуйна гэхэд таних мэдэх ямар ч хамаагүй лам юм уу, мэдэх байх гэж бодсон хүнээсээ хүү, охины талынхан тус тусдаа асуучихдаг. Тэр нь зөрөөд над дээр ирсэн тохиолдол олон байна. Үүнээс болоод хүмүүсийг хооронд нь эвдрэлцүүлээд байна. Хүмүүс найр хурим, бэр гуйх хоёрыг андуурдаг. Хуримын энэ хоёр зан үйлийн бэр гуйх нь хамгийн чухал зан үйл юм. Тийм байхад бэр гуйх өдрөөсөө болоод л маргаан үүсэж болохгүй биз дээ. Найр бол яах вэ голчлох асуудал биш. Яагаад гэхээр найр хурим, оршуулга хоёрын оршуулга нь илүү муу цөв багатай гэдэг үг байдаг.

-Эх сурвалж: "Уламжлалт анагаах ухаан" сонин

Хаяг: Сансарын аюулгүйн тойрог, "Эвтэй дөрвөн амьтан" хөшөөний чанх хойно, Манба Дацан хийд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 8 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 13 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 16 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 17 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 17 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 17 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 17 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 18 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 18 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13