Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр "Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим арга хэмжээг авах тухай" захирамж гаргажээ.
- Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудаас орж ирэх мал амьтны шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 1 хүртэл хязгаарлах,
- Эрдэнэхайрхан, Сантмаргац сумдад болох аймгийн бүсийн хурдан морины уралдаан, сурын харвааны тэмцээн зэрэг баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээг хойшлуулах,
- Төлөвлөсөн ойн арга хэмжээнүүдийг 8 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах,
- Сумдын Үндэсний баяр наадмыг сумын түвшинд хаалттай зохион байгуулах,
- Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойг аймгийн түвшинд хаалттай зохион байгуулах,
- Төв зам дагуух постуудын хяналтыг сайжруулах, автомашины ариутгал халдаргүйтгэл хийх, хөл ванн барьж байгуулах,
- Махны үйлдвэрүүд зөвхөн аймгийнхаа малчдаас мах бэлтгэх зэрэг шийдвэрийг гаргав.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна