С.НАРАНЦОГТ: ИНФЛЯЦ ОНЫ СҮҮЛИЙН ХАГАСТ СААРЧ, ИРЭХ ОНД ТӨВБАНКНЫ ЗОРИЛТОТ ИНТЕРВАЛД ТОГТВОРЖИХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА


Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд хэлсэн үгээс зарим онцлох хэсгийг хүргэж байна. 

  • -Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд мөнгөний бодлогын асуудлаар ээлжит хурлыг хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах гадаад болон эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Үүнд, Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь глобал орчинд инфляцыг нэмэгдүүлж байна. Газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн дэлхийн зах зээлд хүнсний үнэ, тээврийн өртөг, бусад барааны үнэ өсөх эрсдэл үүсээд байна. Сүүлийн өдрүүдэд зах зээлд эерэг мэдээлэл гарч, газрын тосны үнэ буурч байгаа хэдий ч хурцадмал байдал хэдий хугацаанд бүрэн намжиж, газрын тосны тээвэрлэлт хэвийн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. 
  • -Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр инфляц 5 дугаар сард улсын хэмжээнд 11.2 хувьд хүрлээ. Энэ оны 1 дүгээр улиралд 7.1 хувьд хүрээд байсан инфляц сүүлийн 2 сард 4.1 нэгж хувиар нэмэгдлээ. Үүний 2.6 нэгж хувийг хүнсний үнийн өсөлт, 0.7 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт тус тус тайлбарлаж байна. Харин уул уурхайн бус дийлэнх салбарын идэвхжил сул байгаа, мөнгөний болон макро зохистой бодлогын төлөв хатуу байгаа нь суурь инфляц харьцангуй бага түвшинд байхад нөлөөлж байна. Цаашид инфляц 6, 7 дугаар саруудад 12 хувийн орчимд хүрч эрчимжих боловч 8 дугаар сараас мах, ногооны нийлүүлэлт нэмэгдэхтэй зэрэгцэн буурна гэсэн хүлээлттэй байна. Шатахууны дотоод үнийн хувьд энэ оныг дуустал тогтвортой байна гэж тооцсон. Гадаад орчинд нөхцөл байдал сайжирч, дотоод орчинд нэмэлт нийлүүлэлтийн шок үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурч, ирэх онд зорилтот интервалд орж, тогтворжих төсөөлөлтэй байна. 
  • -Эдийн засгийн өсөлт 2026 онд эхний улиралд 7.9 хувьтай гарсан бөгөөд энэ онд эдийн засаг 5 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна. Эхний улиралд эдийн засгийн өсөлтийн 5 нэгж хувийг уул уурхай, 1.1 нэгж хувийг тээврийн салбар бүрдүүлж, өсөлтөд гол хувь нэмэр орууллаа. Харин бусад салбарууд нийтдээ өсөлтөд 1.8 нэгж хувийн нөлөө үзүүлсэн бөгөөд тэр дундаа худалдаа болон боловсруулах салбарын идэвхжил өмнөх оны мөн үеэс сул байна. Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна.
  • -Энэ онд мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжих, ирэх оноос томоохон цахилгаан станцууд ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх зэрэг нь уул уурхайн бус салбарын идэвхжилийг дэмжихээр байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 186 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд зэс, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн экспорт нэмэгдсэн нь ашигтай гарахад голлон нөлөөллөө. Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй мөнгө, санхүүгийн бодлогын үр дүнд хэрэглээний импортын өсөлт саарлаа. Улмаар урсгал тэнцэл оны эхний 4 сард 311 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнээс гадна, банкнууд болон хувийн секторын гадаад санхүүжилтийн эх үүсвэр нь валютын цэвэр орох урсгалд дэмжлэг үзүүлж байна. Цаашид геополитикийн нөхцөл, түүхий эдийн үнэ, гадаад эрэлт болон төсвийн бодлого, дотоодын бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилт хэрхэн өөрчлөгдөхөөс эдийн засгийн төлөв ихээхэн хамаарна.
  • -Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт сүүлийн нэг жил гаруй хугацаанд эрчимжиж, 5 дугаар сард 26.8 хувьд хүрлээ. Үүний, 17.8 нэгж хувийг төлбөрийн тэнцлийн ашигтай холбоотой банкны системийн гадаад цэвэр актив нэмэгдсэн нь тайлбарлаж байна. Зээлийн өсөлт сүүлийн улирлуудад алгуур саарсан нь хэрэглээний зээлийн өсөлт саарсантай холбоотой байна. Харин ипотекийн болон бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжихэд эерэг нөлөөтэй  байна. 
  • -Суурь төсөөллөөр инфляц оны сүүлийн хагаст саарч, ирэх онд Төв банкны зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон Ойрх Дорнод, ОХУ-Украйнтай холбоотой геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн шинжтэй үнийн дарамт удаан үргэлжлэх, эдгээрийн дам нөлөө хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна. 
  • -Монголбанкны бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид эдийн засаг, инфляцын төлөв, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01