Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн Булган, Үенч сумдад малын гоц халдварт шүлхий (SAT-1) өвчний халдвар батлагдаж, Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.
Үүнтэй холбогдуулан Завхан аймгийн Онцгой комиссоос өвчний халдвар зөөвөрлөгдөн орох, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлжээ.
Уг шийдвэрийн хүрээнд Ховд аймгаас Завхан аймгийн нутаг дэвсгэрт зорчих хүн болон тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байгааг албан ёсоор мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна