Үндсэн хуулийн Цэцийн их суудлын 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн 9 цаг 30 минутад товлогдсон хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэхээр болжээ.
Тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх юм байна. Цэцийн их суудлын хуралдаан нээлттэй болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна