МИАТ ТӨХК түүхт 70 жилийн ойгоо угтан “Улаанбаатар марафон-2026” гүйлтийн спортыг нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж оролцлоо.

Нийт 46 мянган хүн оролцож буй тус марафонд МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн гэр бүл болон 200 ажилтныхаа хамт 1240 миль зайд гүйсэн нь Улаанбаатараас Сөүл хот руу нисэх агаарын зайтай дүйцэх хэмжээ гэдгээрээ онцлог юм.

МИАТ ТӨХК-ийн хамт олон “Бүтэн марафон” буюу 42.195 км, “Хагас марафон” 21.095 км болон 10 км, Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт, 1.5 км-ийн гэр бүлийн гүйлтийн ангилалд тус тус амжилттай оролцжээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна