МОНГОЛ, ЯПОНЫ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Япон Улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтад тус байгууллагын дарга Ито Ютака, Олон улсын асуудал эрхэлсэн дэд дарга Озаки Юү, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцсон байна. 

Т.Жамбаажамц дарга уулзалтын эхэнд Монгол Улсын санхүүгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, туршлага судлуулах сургалт, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийллээ. Үүний дараа Монгол Улсын санхүүгийн салбарыг олон тулгуурт, хүртээмжтэй, ухаалаг, ногоон санхүүгийн тогтолцоонд шилжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм.

Салбарын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 26.8 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн хөгжил эрчимжиж, зах зээлийн үнэлгээ 13.9 их наяд төгрөгт, үнэт цаасны арилжааны хэмжээ 1.3 их наяд төгрөгт хүрснийг онцлов. Үүний зэрэгцээ хадгаламжийн сертификат, тогтвортой байдлын бонд зэрэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, виртуал хөрөнгийн үйлчилгээ болон сэндбоксын зохицуулалтыг хэрэгжүүлж, блокчэйн суурьтай арилжааны системийг туршин нэвтрүүлснээр санхүүгийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал нэмэгдэж байгааг танилцууллаа. Түүнчлэн JICA-тай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” хоёр үе шаттай төслийн үр дүнг танилцууллаа. Төслийн хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх, IPO гаргах компаниудад зөвлөгөө өгөх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн. Мөн биржийн бус зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, компанийн хаалттай бондын зохицуулалтыг боловсронгуй болгосноор үнэт цаас гаргах үйл ажиллагааны хугацаа, зардлыг бууруулж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад чиглэсэн зах зээлийн хөгжлийн суурийг бүрдүүлснийг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсын санхүүгийн зах зээлийг тогтвортой, хүртээмжтэй байдлаар хөгжүүлэх, үнэт цаасны санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх хүрээнд бондын батлан даалтын санг нэвтрүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдсэн юм.

Японы санхүүгийн зохицуулагч байгууллага нь банк, даатгал, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулж, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй төрийн байгууллага юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01