Улсын бүртгэлийн ерөнхий газар хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан, таниулах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн хүрээнд дараах үйлчилгээг үзүүлж байна. Өдөрлөг өнөөдрөөс /2026.04.27/ эхлэн Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжилнэ.
-Тоон гарын үсэг олгох
-Иргэний үнэмлэх, Үндэсний энгийн гадаад паспортын материал хүлээж авах
-Иргэний улсын бүртгэлийн лавлагаа олгох
-Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх
-Эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт /худалдах, бэлэглэх, арилжих/ үйлчилгээ үзүүлэх
-Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх
-Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
-Шинээр үүсгэн байгуулсан хуулийн этгээдийг бүртгэх
-Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
-Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна