ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ДААТГУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр /2026.04.09/ болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бүртгэлийн өөрчлөлт хийхтэй холбоотой нийт 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуралдаанаар даатгалын салбар, тэр дундаа тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой гомдол, маргааны нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.

Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн даатгалын өргөдөл, гомдлын дийлэнх хувийг тээврийн хэрэгслийн даатгалын өргөдөл, гомдол эзэлж байгаа бөгөөд энэ нь зарим даатгалын компанийн гэрээний нөхцөл ойлгомжгүй, хоёрдмол утгатай байгаатай холбоотой юм. Үүнээс шалтгаалж даатгуулагчдыг төөрөгдүүлэх, даатгалын тохиолдлыг үгүйсгэх, нөхөн төлбөр олгохоос татгалзах, хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулах, зарим гэрээг даатгагч талд хэт давуу байдлаар байгуулсан нь иргэд, даатгуулагчдыг хохироох, гомдол маргаан үүсэх шалтгаан болж байна. 

Иймд холбогдох хууль тогтоомжид үндэслэн даатгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд зохицуулалтыг боловсронгуй болгох, холбогдох журмын зохицуулалтад тусгах ажлыг хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. 

Хурлаас нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор даатгалын нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаа, хэмжээнд, даатгуулагчид хүндрэл учруулахгүйгээр олгох нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэхийг ердийн даатгалын бүх компанид үүрэг болгов. Түүнчлэн нэр бүхий таван даатгалын компанийн төлөөлөн удирдах зөвлөлд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцөл, үйл ажиллагааг сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангахыг даалгалаа. Эдгээр арга хэмжээ нь даатгалын салбарын ил тод, шударга байдлыг нэмэгдүүлж, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. 

Мөн хуралдаанаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгохоор, нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр, хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг тус тус бүртгэлээс хасахаар шийдвэрлэв. Түүнчлэн нэг компанийн банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий хоёр үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 57 минутын өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 4 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 7 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 21 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09