Н.УЧРАЛ ЗАСГИЙН ГАЗРЫНХАА АЖЛЫГ ҮР ДҮНГЭЭР ХЭМЖҮҮЛНЭ ГЭДГээ ОНЦЛОВ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцуулга хийлээ. 

Ерөнхий сайд танилцуулгадаа улс төрийн зөрчлөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, мөн цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, хуульд нийцүүлэн Засгийн газраа байгуулж байгаагаа танилцуулав.

Тэрбээр төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлж, зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод өгч, төсвийн хөрөнгийг хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгохоо илэрхийллээ. Мөн зах зээл дэх төрийн оролцоог хазаарлаж, хувийн хэвшлийн өсөж өндийх орон зайг нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас  чөлөөлнө гээд, “Чөлөөлье” санаачилга, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо товч дурдлаа.

Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэх улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болгосноо Ерөнхий сайд Н.Учрал хэлж, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг, Шадар сайдад Т.Доржханд, Н.Номтойбаяр нарыг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Б.Энхбаярыг, Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэгийг, Сангийн сайдад З.Мэндсайханыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдад С.Амарсайханыг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Г.Дамдиннямыг, Батлан хамгаалахын сайдад Д.Батлутыг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Ц.Сандаг-Очирыг, Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Аубакирыг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Ж.Алдаржавхланг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Э.Бат-Амгаланг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбатыг, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдад Ч.Номинг, Эрчим хүчний сайдад Б.Найдалааг, Эрүүл мэндийн сайдад Э.Батшугарыг томилохоор танилцуулав.

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын 40 гишүүн асуулт асууж, хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд МАН-ын дотоод хагаралыг сануулж, бүлэглэлүүд харилцан бие биенийхээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, булхай луйврыг уудлан илчилснийг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, тогтоолгон сайдын албан тушаалд нэр цэвэр тохоон томилогдох нь зүйтэй талаар саналаа хэлж байлаа. Мөн зарим сайдын томилгоо оновчтой бус, нарийн мэргэжил шаардах салбарт мэргэжлийн бус хүн томилж байгаа нь буруу гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын цөөн бус гишүүн илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж МАН-ын удирдлагууд өөр хоорондоо барьцаалагдсан байгаа нь харамсалтай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН дэд сайд нартай нийлээд 80 сайд томилж байгааг сануулан, зарим сайд гэм буруугаа шүүхээр тогтоолгоод орж ирэх хэрэгтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир Монгол төрийн түүхэнд анх удаа яам нь сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй тав хоносныг хэлж, бие биенээ гэмт хэрэгтнээр дуудаж байсан хүмүүс нэг кабинетэд мөр зэрэгцэн ажиллахаар орж ирж байгааг гайхаж байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн Ерөнхий сайдыг багаа бүрдүүлээд, эрс шинэчлэл хийх болов уу гэж дэмжсэн хэдий ч танилцуулж буй багийг нь хараад дэмжиж ажиллаж чадахгүй гэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Н.Учралын Засгийн газар урвалт, шарвалт дундаас босож ирж байна хэмээгээд, урвагч дэргэд явахад урагш алхах зам байдаггүй юм гэлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Хүлээлтээс доогуур сайд нарыг оруулж ирж танилцууллаа. Өмнөх Засгийн газрыг болохгүй байна гэж л огцруулах асуудал яригдаа биз дээ? Гэтэл яг хэвээрээ орж ирлээ. Эдийн засгийн эрх чөлөө гэж Н.Учрал сайд яриад байсан ч зүгээр уриа төдий л байж_ Сөрөг хүчний зүгээс харахад ашигтай ч ард түмний үүднээс харахад харамсмаар Засгийн газар бүрджээ гээд, үр дүн гаргаж ажиллахыг хүсэв.

Энэчлэн Улсын Их Хурлын гишүүд улс орны эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал, эдийн засгийн өсөлтийг ард иргэд, айл өрхөд хүртээлтэй болгох тухай, эрчим хүч, түлш шатахууны хүндрэлтэй, хомсдолтой байдлыг хэрхэн даван туулах, улс төрийн тогтвортой байдал, улс төрчдийн ёс суртахуун, парламентын дархлаа зэрэг өргөн хүрээний асуудал, агуулгыг хөндөн ярьсны зэрэгцээ салбар бүрт тулгамдаж байгаа, шийдлээ хүлээж буй асуудлын талаар Засгийн газрын гишүүнээр ажиллахаар нэр дэвшиж буй хүн нэг бүрээс асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа Монгол Улсын Ерөнхйи сайд Н.Учрал Засгийн газрын тогтвортой байдал юу юунаас чухал болохыг онцлон, эргэлзэх, шүүмжлэх нь эрх чөлөөт нийгэмд хэвийн үзэгдэл ч гэлээ эртэдсэн дүгнэлт хийхгүй байхыг хүсэж, 38-ын, 30-ын гэсэн бүлгээр бус МАН-ын даргын хувьд Улсын Их Хурлын 68 гишүүнээ бүхлээр нь харж сайдын сонголтоо хийсэн гэсэн юм. Тэрбээр, "Явсан замаа харсан чинь ямар богинохон юм бэ, явах замаа харсан чинь ямар урт юм бэ" гэдэг шиг цаг үед Засгийн газрын ажилдаа орж байна. Би бүрэн эрхийнхээ хүрээнд урдаа байгаа замыг хэнтэй туулахаа, нам дотор хэнтэй хамтрах, хамтрахгүйгээ өөрөө шийднэ. Гол нь үр дүнгээр хэмжүүлнэ. Урдах ажлаа хийж, ачаа үүрнэ гэж бодож сайд нараа сонгосон. Сайд нар ажилдаа хариуцлагагүй хандаж, ёс зүйн зөрчил гаргавал тухай бүрд нь чөлөөлнө гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдийг томилсон тухай тогтоолыг танилцуулж, үг хэлэв. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүж эхэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 10 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 12 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 17 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22