ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН ЮУ ХИЙВ, ЦААШДАА ЮУ ХИЙХ ВЭ?


Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн яригдаж буй энэ үед ард иргэдийн амьдралд хамгийн хэрэгтэй эрүүл мэндийн салбарт Ж.Чинбүрэн сайдаар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. 

Эрүүл мэнд, боловсрол хоёр л хүний амьдралын амин чухал зүйл гэдэг нь өнгөрсөн жил багш, эмч нар ажил хаяна гэхэд иргэд хэрхэн хандаж буйгаас тод харагдсан. 

Багш нар эхэлж ажил хаяад хэдийгээр тодорхой үр дүнд хүрсэн ч гэлээ цалингийн асуудал нь одоо ч маргаан дагуулсаар байгаа нь П.Наранбаяр сайдыг төдийлөн сайн менежер биш гэдгийг харуулсан. 

Харин манай шилдэг эмч нарын нэг Ж.Чинбүрэн яггүй сайн менежер болохыг богино хугацаанд эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх арга замыг тун ухаалгаар олж, түүнийгээ ч бодит болгож чадсан нь илтгэсэн юм.

Тэгвэл одоо Эрүүл мэндийн сайдын албаа үргэлжлүүлэн хаших Ж.Чинбүрэнгийн хийх гол зүйл юу вэ?  

Өчигдөр /2026.03.30/ эхэлсэн Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Ж.Чинбүрэн сайд юу хийснээ хэлж, цаашид юу хийх талаараа дурдсанаас заримыг онцолъё.  

Эрүүл мэндийн сайдын эрхэм зорилго бол “эрүүл биетэй, урт настай, чанартай амьдралтай” ард түмэн юм гэж тэр тэмдэглэсэн. Одоогийн байдлаар монгол хүний дундаж нас 70.7 болоод буй талаар өчигдөр яригдсан нь таатай. Харин цаашид иргэд нь үүнээс ч урт наслахдаа чанартай амьдрахад эрүүл мэндийн салбарынхан анхаарах нь ээ. 

Ж.Чинбүрэн сайд олон зүйл хийж хэрэгжүүлснээс заримыг онцолъё. 

Зарим нь бодит ажил болж, зарим ажил нь гараанаасаа гарсан чухал шийдвэрүүд: 

-Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 75  хувь нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарч өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна. ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг шинэчлэн баталсан ба анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийсэн. Ойрын хугацаанд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажилладаг эмч, ажилчдын цалин нэмэгдэн шилжинэ. 

-Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулж, Ерөнхий сайдаар ахлуулсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг сэргээн батлуулсан. 

-Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцөл, тоног төхөөрөмж хүний нөөцийн чадавхийг ахисан түвшинд хүргэж, шинэчлэн бэхжүүлэх Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилттэй төсөл Монгол орон даяар хэрэгжиж эхэлсэн. 

-Орхон аймаг дахь “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүс дэх Хавдрын оношилгоо эмчилгээний төв болгосон, Зүрх судасны үндэсний төв байгуулах 34.9 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. 

-“Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх 2026-2030 оны арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газраар  батлуулж, уламжлалт анагаах ухааны үзлэг, эмчилгээг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. 

-Чанартай эм, эмнэлгийн хэрэгслүүдийг нэгдсэн худалдан авалтаар нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан.

-Эмийн үнийн хяналтыг иргэдийн гарт оруулах цахим платформыг хэрэглээнд нэвтрүүлж сард 50 мянга орчим иргэн ашиглаж хэвшээд байна. 

-Эмийн чанарын хяналтын Үндэсний Лавлагаа лабораторийн барилга угсралт, засвар шинэчлэлийн ажил дуусгаж ашиглалтад ороход бэлэн болжээ.

-Ж.Чинбүрэн сайд өнгөрсөн өвөл, томуугийн ид дэгдэлтийн үед "Коридорт хүүхэд хэвтүүлэхгүй" гэсэн амлалт өгч, түүндээ хүрч чадсан.  2025 оны намар зорилтот бүлгийн 300 мянган иргэнээ томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан бол 2026 онд томуугийн эсрэг вакциныг 200 мянган хүн тунаар нэмэгдүүлж анх удаа 500 мянган ширхэгийг захиалаад байна.

-Робот мэс заслын технологийг нэвтрүүлж, анхны мэс заслыг Хавдар судлалын үндэсний төвд амжилттай хийв. 

-Эрүүл мэндийн сайдын хувьд 21 аймагт хүрч ажиллахаар зорьсон томилолтынхоо хүрээнд өнөөдрийн байдлаар 15 аймагт ажиллаад байна. 

Цаашид хийхээр зорьж буй ажлаас хоёрыг онцолъё. 

-Ирэх хоёр жилд Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилт бүхий  “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцөл, тоног төхөөрөмж хүний нөөцийн чадавхийг ахисан түвшинд хүргэж шинэчлэн бэхжүүлэх”  төсөл Монгол орон даяар үргэлжлэн хэрэгжинэ. Үүний үр дүнд орон даяар эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадварт үсрэнгүй дэвшил ирнэ. 

Манай улсын 3 сая 700 мянган хүн ам өргөн уудам газар нутагт тархан суурьшиж амьдардаг  нь бусад улс орнуудаас маш том ялгаатай байдал ба нэг км.кв газар нутагт оршин суудаг хүн амын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Энэ нь монгол хүний амь нас эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбарын хөгжил, түүний хүртээмж, чанарт нөлөөлдөг маш том хүчин зүйл юм.

Яаралтай тусламж зайлшгүй шаардлагатай болж орон нутгаас Улаанбаатар хотруу явах үед дунджаар 628 км замыг 8 цаг зарцуулж хүрэх бол хамгийн хол Баян-Өлгий аймгаас 1636 км замыг 24 цагт туулна. Хэрэв хамгийн ойр бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд рүү тээвэрлэнэ гэж үзвэл 350 км дундаар явах бөгөөд 4.8 цагийг зарцуулах юм. Гэвч аймаг хоорондын авто замууд бүгд засмал биш байдаг нь цаг хугацаа алдах нэг том шалтгаан болно. Ингэж цаг алдах нь иргэн нас барах, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг сөрөг үр дагавар шууд хүргэдэг байна.

Дээрх төслийг амжилттай, хариуцлагатай хэрэгжүүлж чадвал мянга мянган амь насыг авран хамгаалж чадах хүчирхэг, хүртээмжтэй, хүнлэг тогтолцоог Монгол орон даяар бүрдүүлэн, бэхжүүлж чадах юм.  Энэ төсөл гараанаас гарч, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжсэн нь олны талархал хүлээж байгаа юм.

-2027 оныг Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. 2026 он бол түүнд бэлтгэх чухал жил юм. 2026 онд эрүүл мэндийн салбарынхан Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар гэсэн уриан дор ажиллах болно. Эрүүл мэндийн салбар хүнлэг, хүртээмжтэй, хариуцлагатай байж хүндлэл хүлээн, хүлээн зөвшөөрөгдөж, хүчирхэг болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний үрээр монгол хүн эрүүл саруул, элэг бүтэн амьдарч өвдсөн ч санхүүгийн дарамтгүй байх бодлого, зорилго биеллээ олно гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үзэж байна. 

Ийнхүү хоёр жилийн дараа орон нутгийн эмнэлгүүд маань бүхэлдээ шинэчлэгдэн бэхэжсэнээр олон мянган хүний амь насыг аврах эрүүл мэндийн хүчирхэг тогтолцоо бий болох нь ээ. 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 10 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 12 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 17 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22