Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар тохиролцжээ.
Ж.Чинбүрэн сайдыг үлдээх хэд хэдэн бодит шалтгаан бий. Тэрбээр салбартаа тууштай, үр дүнтэй ажиллаж, бодит өөрчлөлтүүдийг авчирсан нэгэн. Мөн хүнд үед хүний амь аварч, эмч хүний эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсэн гавьяатай, манай шилдэг эмч нарын нэг.
Эмийн үнийг харж болох нээлттэй систeмийг нэвтрүүлснээр эмийн үнэ буурахад бодит нөлөө үзүүлсэн зэрэг түүний хийсэн олон ажил нь иргэдэд мэдрэгдэж эхэлсэн, цаашид ч их зүйл хийх байх гэж хүмүүс хүлээж байгаа юм. Саяхан гэхэд л 10 гаруй аймгаар тойрч эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж, тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдсэн. Эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагт нийслэлийн адил болгохыг Ж.Чинбүрэн сайд хийж чадна гэж олон нийт харж байгаа юм.
Сэтгэгдэл (1)