Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар шинээр томилогдсон Элчин сайд нартай өчигдөр /2026.03.26/ уулзаж, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд санал солилцжээ.

Уулзалтад БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, COP17 Үндэсний хорооны Ажлын албаны барилга, зохион байгуулалт, үйл ажиллагаа хариуцсан дарга Б.Өнөр, Бодлогын зөвлөх А. Жавхлан нар оролцсон байна.

Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх, COP17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх талаар санал нэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна