ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БАТЛАХААР ЗААСНЫГ ӨӨРЧИЛНӨ


Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2026.03.20) болжээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Галт зэвсгийн тухай хуульд дүрэм, журам батлах эрх олгосон агуулгатай нийт 15 зохицуулалт байдаг аж. Эдгээрийг нэг бус, хэд хэдэн захиргааны байгууллага батлахаар заасан нь хууль тогтоомжийн нэгдсэн бодлого алдагдах, хуулийг батлах үед тогтоосон үзэл баримтлал өөрчлөгдөх, журам батлахдаа хуулиар тогтоогоогүй нэмэлт шалгуур, шаардлага тогтоох, нийтийн ашиг сонирхлоос илүү тодорхой бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн зохицуулалтыг өөрчлөх, улмаар хүний эрх, эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх эрсдлийг бий болгож байна.

Иймд хууль тогтоомж тодорхой, тогтвортой, нэг мөр хэрэгжих зарчмыг хангахад чиглэсэн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр журмаар зохицуулж буй суурь шинжтэй харилцааг хуулийн түвшинд нарийвчлан тусгах, хуулийг хэрэгжүүлэх явцад үүсэж буй практик хүндрэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх эрхийг тодорхой, ойлгомжтой зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ.

Мөн иргэдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, гамшиг, аюулаас сэргийлэх сургалтад дэмжлэг үзүүлэх болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэхэд ач холбогдолтой болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 41 минутын өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2 цагийн өмнө
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 5 цагийн өмнө
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 6 цагийн өмнө
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 22 цагийн өмнө
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… Өчигдөр
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА Өчигдөр
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… Өчигдөр
БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД … Өчигдөр
МИАТ ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 22-24 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
ТБХ:ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ… Өчигдөр
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… 2026/09/04
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… 2026/09/04
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07