ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭЭ УХААЛГААР УДИРДАХЫГ ЗААНА

Admin
6 цагийн өмнө

Хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар удирдах чадварыг хөгжүүлэх зорилготой “Дэлхийн мөнгөний 7 хоног–2026” аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд болон санхүүгийн салбарын төлөөллүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцов.

Нээлтийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ, “Дэлхийн мөнгөний 7 хоног нь хүүхэд, залуусыг багаас нь санхүүгийн зөв дадал, хариуцлагатай хэрэглээнд суралцуулах, ирээдүйн санхүүгийн оролцоог нь дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Санхүүгийн боловсрол бол зөвхөн мөнгөө хадгалах, зарцуулах мэдлэг төдий бус, харин иргэн хүн өөрийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эрсдэлээ удирдах, тогтвортой ирээдүйг бүтээх үндэс суурь юм. Ийм ч  учраас энэхүү аяны гол зорилго хүүхэд залуус та бүхнийг Монгол Улсын хариуцлагатай иргэн байх, санхүүгээ зөв зохистой удирдах, хамгийн гол нь санхүүгийн боловсрол нь баян, мөнгөтэй болох бус харин өөрт тохирсон, тодорхой хэмжээний хуримтлалаа  зөв удирдаж, зөв зохион байгуулах дадлыг бий болгох, зөв хөрөнгө оруулалт хийхэд оршиж байгаа юм. Сүүлийн жилүүдэд технологид суурилсан нийгмийн сүлжээ, сошиал орчин асар ихээр хөгжсөн. Сайныг дагаад мөн санхүүгийн залилан, луйвар ч асар ихээр бүртгэгдэж байна. Иймээс энэ хууль бус зүйлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, найз нөхдөө хамгаалах нь хамгийн чухал.  

Нөгөө талаар төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагуудын хамтын оролцоог улам бүр өргөжүүлж, хүүхэд, залуусынхаа санхүүгийн боловсролыг системтэйгээр дээшлүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт хэвээр байна. Энэхүү сарын аяны хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд нь хүүхэд залуус, иргэдийн санхүүгийн мэдлэгийг бодитоор нэмэгдүүлж, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

“Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор зохион байгуулж буй энэ удаагийн “Дэлхийн мөнгөний 7 хоног” аяны хүрээнд нийслэл болон орон нутгийн хүүхэд, залуус, иргэдэд мөнгөө ухаалгаар удирдах, хуримтлал үүсгэх тухай мэдлэгийг түгээсэн сургалт, хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөг, уралдаан, тэмцээн зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм.

Монгол Улс "Дэлхийн мөнгөний долоо хоног" аяныг 14 дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд аяны хүрээнд ирээдүй хойч үеийн санхүүгийн боловсролыг бэхжүүлэх, хариуцлагатай санхүүгийн хэрэглээг төлөвшүүлэх нь энэхүү уяны гол зорилго, бодит хувь нэмэр юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 56 минутын өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 5 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 8 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 23 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09