БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙСЭН 3 ИРГЭН УСНЫ ЭЛЧ БОЛОВ

Admin
9 цагийн өмнө

Дэлхийн усны өдрийг угтан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр /2026.03.19/ зохион байгууллаа. Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран зохион байгуулж, төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, судлаачдын төлөөлөл өргөнөөр оролцов.

Хэлэлцүүлэг нь Монгол Улсын усны нөөцийн жигд хуваарилалтыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон менежментийг хэрэгжүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогын хэрэгжилтийг олон нийтэд таниулахад чиглэсэн байна. Мөн ус ашиглалтын тэгш бус байдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах хандлагыг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулжээ.

Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Беате Дастел, Улсын Их Хурлын гишүүн, Усны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаясгалан нар оролцож, усны салбарын бодлого, эрх зүйн орчны талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын бодлого, боловсролын байгууллагын усны хүртээмж, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийг танилцууллаа. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “The Nature Conservancу” байгууллагаас хэрэгжүүлж буй ус хамгааллын санаачилгуудыг онцолсон юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас 2025 оны нийт ашигласан усны хэмжээг 682 сая м3 болсныг зарлаж, цэвэрлэсэн хаягдал усны хэмжээ 252 сая м3 болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн Усны нөөц ашигласны төлбөр 86 тэрбум, ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч орлогын хэмжээ нэмэгдсэнийг зарлалаа. 2025 он Усны элч Голомт банк, MCS coca cola компаниуд усны талаар хийсэн сайн туршлагуудаа танилцуулав.

Мөн шинээр Булган гол дээр өөрийн хөрөнгөөр хөв цөөрөм байгуулсан, Хар ус нуурыг сайн дураараа өдөр бүр цэвэрлэдэг, Эгийн голын цэвэрлэх ажиллагааг зохион байгуулсан 3 иргэнг Усны элчээр тодруулж, сайн үйлсийг олонд түгээлээ. Үйлдвэрүүдээс Монос хүнс компани Усны элчээр тодорч, 30 мянган шоо.м-ээс доошгүй усан байгуулах үүрэг амлалт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаягалан Усны тухай хуулийг боловсруулах, ажлын хэсгийн ахлагчийн хувиар Монгол Улсын усны элч Төрийн Түшээгээр тодорч, Усны чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллахаа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 57 минутын өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 5 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 8 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 23 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09