СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.03.09-03.15/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2026.03.09-2026.03.15/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.

COP17-ЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ИД ӨРНӨЖ БУЙ ҮЕД “TOURISM WEEK-2026” ЧУУЛГАН БОЛЖ БАЙГААГ ОНЦЛОВ

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдийн нэгдсэн “TOURISM WEEK-2026” үндэсний чуулган Төрийн ордонд болов.

Аялал жуулчлалын салбарын бодлого, хөгжил, салбарын тогтвортой өсөлтийг хангах, байгаль орчинд ээлтэй бодлогыг уялдуулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус чуулганд Байгаль орчны дэд сайд Б.Мөнхтамиар оролцож хэлсэн үгэндээ COP17-г онцолсон юм.

НҮБ-ын Конвенцын Талуудын 17-р бага хурал энэ онд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцоно. Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажил ид өрнөж буй энэ үед “TOURISM WEEK-2026” үндэсний чуулган зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон, чухал алхам болж байгааг дуьдаад БОУАӨЯ-ны зүгээс аялал жуулчлалыг дэмжих үүднээс дэлхийн бусад улс орнуудад амжилттай хэрэгжиж буй сайн арга туршлагыг хэрэгжүүлэхэд холбогдох газруудтай нягт уялдаа холбоотой, тууштай хамтран ажиллана гэж мэдэгдсэн юм.

Б.БАТБААТАР САЙД COP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ САЙЖРУУЛЖ, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ҮҮРЭГ ӨГӨВ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд COP17 Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр шуурхай хуралдаан зарлаж, холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Хуралдааны үеэр сайд Б.Батбаатар COP17 Бага хурлыг зохион байгуулахад 157 хоног үлдээд байгааг онцолж, дэлхийн 190 гаруй орны анхаарлыг татах олон улсын хурлыг  үр дүнтэй зохион байгуулах нь Монгол Улсын нэр хүнд, манлайллыг илэрхийлэх чухал үйл явдал гэдгийг онцолсон байна.

Мөн COP17 Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл, байр суурийг сонсжээ. Энэ үеэр сайд Б.Батбаатар яамны газар, хэлтсүүд болон COP17 Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны ажлын уялдаа холбоо, хариуцлага, шуурхай байдлыг эрс сайжруулах шаардлагатай байгааг онцолсон байна.

Бэлтгэл ажлыг шат шатанд нь эрчимжүүлэх, төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх, мэдээлэл солилцоог нэг цэгт төвлөрүүлж, нэгдсэн зохион байгуулалт, сахилга хариуцлагатайгаар ажиллах чиглэлийг өгч, холбогдох нэгжүүдэд тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

“COP17 БЭЛТГЭЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛЛОО

“Tourism week" арга хэмжээний хүрээнд "COP17 Бэлтгэл" сэдэвт хэлэлцүүлэг 2026 оны гуравдугаар сарын 13-нд боллоо.   

Энэ үеэр СOP17 Зохион байгуулах Үндэсний хорооны дарга Д.Батмөнх “COP17 Өнөөгийн байдал” сэдвээр танилцуулга хийсэн юм.

Мөн “Олон улсын хурал чуулганы бодит туршлага болон бэлтгэл ажил” СОР17 арга хэмжээг жишээ болгон авч, олон улсын хурлууд хэрхэн зохион байгуулагддаг талаар практик ойлголт өгөх, оролцогчдын менежмент, VIP зочдын протокол, арга хэмжээ зохион байгуулах газрын уялдаа холбоо, арга хэмжээний үйл ажиллагааны баримтжуулалтын талаар БНСУ-ын доктор Хвангбонг Ли, Иан Сазерлэнд, Минжи Ким нар танилцуулжээ. Түүнчлэн Монгол Улсад авто замын дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах ӨРТӨӨ төслийн явц, тулгамдсан асуудал, хамтын ажиллагаа, жуулчны үйлчилгээний байгууллагын ажилтнууд харилцагчийн үйлчилгээнд AI технологи хэрэглэх, хооллох урлагаар дамжуулан жуулчдад дурсамж үлдээх зэрэг сэдвүүдээр холбогдох хүмүүс ярьсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 1 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 6 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 9 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09