СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ СУРТАЛЧЛАХ МОНГОЛЫН ӨДӨР АРГА ХЭМЖЭЭГ КАНАДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin
13 цагийн өмнө

Канад Улсын Торонто хотноо болж буй PDAC-2026 олон улсын чуулга уулзалтын хүрээнд АҮЭБЯ, МУУҮА, Канад Монголын худалдааны танхим хамтран Монгол Улсын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, стратегийн төслүүдийг сурталчлах “Mongolia Day 2026” арга хэмжээг зохион байгуулжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үндсэн илтгэл танилцуулсан байна. 

Мөн “Азийн Батерей Металс” ХК, “Эрдэнэ Монгол” ХХК, “Эрдэнэ Ресурс девелопмент” ХК-аас Монгол дахь төслүүд, хайгуул болон төслийн хөгжүүлэлтийн явц, стратегийн зорилтуудаа танилцуулжээ.

“Mongolia Day 2026” арга хэмжээний дараагийн хэсэгт “Яагаад Монголд хөрөнгө оруулах вэ? Уул уурхайн хөрөнгө оруулалтын найдвартай, хариуцлагатай, түнш” сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол, Канадын төр, хувийн хэвшил, геологийн салбарын төлөөлөгчид оролцон Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. 

Тус арга хэмжээг зохион байгуулахад “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Азийн Батерей Металс” ХК зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын олон улсын чуулга уулзалт “PDAC-2026” -ын үзэсгэлэнгийн хэсэгт манай улсын уул уурхайн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд оролцож, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжоо олон улсын оролцогчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.

“PDAC-2026” чуулга уулзалтын үзэсгэлэнгийн хэсэгт 1300 гаруй байгууллага, компани оролцож, эрдэс баялаг, хайгуул, тоног төхөөрөмж, технологи, хөрөнгө оруулалтын танилцуулгаа хийж байгаагийн нэг нь манай улс болж байгаа юм.

Монголын үзэсгэлэнгийн талбай нь эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй томоохон төслүүд, хамтын ажиллагааны боломжийг дэлхийн уул уурхайн салбарын төлөөлөгчдөд хүргэх, бизнесийн шинэ харилцаа холбоо тогтоох чухал платформ болон хөгжиж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 11 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 13 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 19 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22