Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Грег Гайеттай Лондон хотноо өчигдөр /2026.02.25/ уулзаж, Монгол Улс, ЕСБХБ-ны хооронд уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцжээ.
Уулзалтын үеэр ЕСБХБ-ны зүгээс Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт геологийн бүрэн суурь судалгаа хийж, цахимжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Дашрамд дурдахад, ЕСБХБ нь 2006 оноос хойш манай улсад нийт 166 төсөлд 2.5 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна