ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦАА ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ЛИЗИНГЭЭР БАРАА ОЛГОНО ГЭХ СУРТАЛЧИЛГАА ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ


Санхүүгийн зохицуулах хорооноос Санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд "САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДЭД МЭДЭГДЭХ НЬ

Иргэдийн бодит орлогыг хамгаалах, хэрэглээний зээлийн хэт өсөлт, өрийн дарамт, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Их Хурлаас мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Дээрх арга хэмжээний хүрээнд Монголбанк шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Харин Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагын олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 55 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Мөн зээлдэгчийн зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх чиглэлд хоёр байгууллага хамтран ажиллаж, зохих арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн түрээс (лизинг)-ийн үйлчилгээ үзүүлэгчид нь тусгай зөвшөөрөл, зохицуулалтад шууд хамааралгүй ажилладаг боловч Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээллийг тогтмол нийлүүлэх үүрэгтэй. Түүнчлэн бараа, бүтээгдэхүүнийг олгохдоо хэрэглэгчийн төлбөрийн чадварыг бодитоор үнэлэх нь иргэдийг өрийн дарамтад орохоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Гэтэл энэ төрлийн зарим үйлчилгээ үзүүлэгч нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “орлого нотлохгүй”, “өр, орлогын харьцаа харгалзахгүйгээр лизингээр бараа олгоно” гэх мэт агуулгатай зар сурталчилгаа явуулж байна. Иргэдийн төлбөрийн чадварыг харгалзахгүйгээр ийм үйлчилгээ үзүүлэх нь өрийн дарамт үүсгэх, санхүүгийн болон сэтгэл зүйн хүндрэлд оруулах, улмаар өрхийн орлого, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Иймд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч та бүхэн хэрэглэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, олон нийтийг төөрөгдүүлэхүйц зар сурталчилгаа явуулахгүй байх, бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулахдаа худалдан авагчийн төлбөрийн чадварыг бодитой үнэлж шийдвэр гаргах, Зээлийн мэдээллийн санд холбогдох мэдээллийг тухай бүр шуурхай, үнэн зөвөөр нийлүүлж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.

Хэрэв энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг хангаагүй, хууль тогтоомж зөрчсөн, эсхүл хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

Жич: Хэрэв санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны 51-261275 дугаарын утсаар мэдэгдэх боломжтой." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01