Орон сууцны үнийн индекс 2026 оны 1 дүгээр сард 1.39 болж, өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өссөн байна.
2026 оны 1 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.05 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.11 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 18.0 хувь (722.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 0.7 хувь (24.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байгаа юм.
Харин хуучин орон сууцны 1метр квадрат талбайн дундаж үнэ 4.94 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.83 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 16.5 хувь (776.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сүхбаатар дүүрэгт 0.2 хувь (10.5 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна