НҮБ-ын мандаттай Кипр Улсад явагдаж байгаа "UNFICYP" энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагчаар 2 жил гаруйн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Б.Эрдэнэбатыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш хүлээн авч уулзжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ үеэр хошууч генерал Б.Эрдэнэбат хүчний командлагчийн албыг нэр төртэй гүйцэтгэсэнд талархал дэвшүүлж, монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэх чадварт хэзээд сэтгэл хангалуун байдгаа онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна