НҮБ-ын UNFICYP энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагчаар үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Б.Эрдэнэбатад түүний удирдлагад үүрэг гүйцэтгэж буй дэлхийн 18 орны энхийг сахиулагчид талархал дэвшүүлсэн байна.

Энэ тухай өнөөдөр /2026.01.24/ UNFICYP ажиллагааны цахим хуудаст мэдээлжээ.
Мэдээлэлд "Монгол Улсын хошууч генерал Б.Эрдэнэбат хүчний командлагчаар хоёр жилийн хугацаанд ажиллахдаа олон сорилтуудыг давж, Киприйн энх тайвны төлөө онцгой үүрэг гүйцэтгэсэнд талархал дэвшүүлье. Үүрэгт хугацаандаа шилдэг удирдагч нь байж чадлаа. Эрхэм командлагч Та эх орондоо сайн явж хүрээрэй." хэмээсэн байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна