ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЧАДАМЖИЙГ ОНОШЛОХ СУДАЛГААНЫ ҮНЭЛГЭЭГ ӨӨРТ НЬ ХҮРГҮҮЛНЭ, ДАРГАД НЬ МЭДЭГДЭХГҮЙ


Төрийн захиргааны албан хаагчийн чадамжийг оношлох судалгааг өнөөдөр /2026.01.23/ орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулна. 

• I ээлж (Удирдах албан тушаалтан: тэргүүн, эрхэлсэн түшмэл. 10:00-11:00 цагт)
• II ээлж (Удирдах албан тушаалтан: ахлах, дэс түшмэл. 12:00-13:00 цагт)
• III ээлж (Гүйцэтгэх албан тушаалтан: тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэл. 15:00-16:00 цагт) болох юм.

Судалгаанд оролцогч судалгаа бөглөх холбоосоор нэвтэрч, 30 асуултыг 60 минутын хугацаанд бөглөж, илгээх бөгөөд холбогдох мэдээлэл, зааврыг бэлтгэж, төрийн байгууллагуудад хүргүүлээд байна.

Төрийн албан хаагчийн чадамжийг оношлох энэхүү судалгаа нь шалгалт биш тул урьдчилан бэлдэх шаардлагагүй.

Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг 2025 онд шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилготой судалгаа юм.

Судалгааны зарим онцлох мэдээлэл: 

  • Энэ удаагийн судалгаанд зөвхөн төрийн захиргааны албан хаагчид оролцоно. Төрийн үйлчилгээ, төрийн тусгай, төрийн улс төрийн албан хаагчийн судалгааг үе шаттай зохион байгуулна.
  • Хувь хүний үнэлгээг төрийн албан хаагчийн портал системээр зөвхөн өөрт нь хүргүүлнэ. Хувь хүний судалгаа, оношилгооны үр дүнг байгууллагын удирдлагад мэдээлэхгүй.
  • Судалгаа, оношилгоог компьютер, эсхүл гар утсаараа бөглөх боломжтой.
  • Товлосон хугацаанаас урьдчилан бөглөх, эсхүл хуваарьт цаг дууссаны дараа нөхөн бөглөх боломжгүй тул хуваарьт цагтаа хамрагдах шаардлагатай.
  • Ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажлын байран дээрээсээ, эсхүл албан томилолтоор ажиллаж байгаа, чөлөөтэй бол байгаа газраасаа бөглөж, илгээх боломжтой.
  • Судалгаа нь түшмэлийн ангиллаараа ялгаатай агуулгатай тул удирдах, гүйцэтгэх албан тушаалын төрлөөр тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэлийн ангиллаар үүсгэсэн холбоос, QR кодыг зөв сонгож, өөрийгөө шударгаар сорих, үнэлэх зорилгоор бөглөх шаардлагатай.
  • Төрийн байгууллага, түүний удирдах албан тушаалтан зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, бусад албан хаагчдыг ажлын байранд түр сэлгэх, завсарлага авхуулах, өөр үйл ажиллагаа давхцуулахгүй, төрийн захиргааны албан хаагчдаа бүрэн хамруулах, техник, хэрэгсэл, байр танхимын боломжит нөхцөлөөр хангах, цахилгаан, интернэтийн сүлжээ тасрах эрсдэлээс сэргийлж, бэлэн байдлыг хангах (тог, сүлжээ баригч)-д анхаарч ажиллахыг зөвлөж байна.
  • Судалгааны үр дүнтэй холбоотой хувь хүний мэдээллийн нууцлалыг хангаж, зөвхөн улсын хэмжээний нэгдсэн хэлбэрээр мэдээлнэ.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 14 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 16 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22