АҮЭБЯ: ӨДРИЙН ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХГҮЙ БЕНЗИН ОРЖ ИРЖ БАЙСНААС ДОГОЛДОЛ ҮҮССЭН, ӨНӨӨДРӨӨС ХАНГАМЖ САЙЖИРНА


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудлаар сүүлийн хоёр өдөр дараалан мэдээлэл хийлээ. Өнөөдөр /2025.12.24/ мэдээлэл хийх үеэр дэд сайд Б.Энхтүвшин “Өдөрт 60 вагон орж ирвэл нөөц үүсгэж шатахуун түгээх станц руу явуулах боломжтой” гэсэн юм. Түүний өгсөн мэдээллээр манай улсад өдөрт 34 вагон АИ-92 автобензин орж ирвэл өдрийн хэрэгцээ хангагддаг байна. Харин арванхоёрдугаар сар гарсаар 13 өдөр нь 34-өөс доош вагон орж иржээ. Өөрөөр хэлбэл, бид нөөцөө бүрдүүлж амжихгүйгээр хилээр орж ирж буй вагоныг шууд түгээлтэд гаргаж байгаа учир шатахууны доголдол үүссэн байна. Тиймээс гадуур шатахуун түгээх станцуудад оочир дараалал үүссэн гэх тайлбарыг тэрбээр өгсөн юм. 

Тус яамны Газрын тос бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч. Хишигдалай ойрын өдрүүдээс шатахууны нийлүүлэлт хэвийн болно гэв. Сүүлийн зургаан хоног ОХУ-аас нийлүүлэгдэж буй АИ-92 автобензин болон бусад төрлийн шатахуун эрс нэмэгджээ. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 19-нд Сүхбаатар боомтоор 47 вагон орж ирсэн бол арванхоёрдугаар сарын 21-нд 63 вагон орж ирсэн байна.  Арванхоёрдугаар сарын 22-нд 65 вагон орж ирсэн бөгөөд нийт 265 мянган АИ-92 автобензин буюу 16 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэгджээ.

Ч.Хишигдалай “Арванхоёрдугаар сарын эхэнд өдрийн хэрэглээг хангахгүй хэмжээний бүтээгдэхүүн орж ирсэн учраас доголдол үүссэн. Өнөөдрөөс /2025.12.24/ эхлэн хэрэгцээнээс давсан илүү бүтээгдэхүүн орж ирж байгаа учир хангамж сайжирч байна. Монгол Улсын өдрийн хэрэглээ 2200-2400 тонн байдаг. Энэ хэрэглээг давсан бүтээгдэхүүн сүүлийн үед нийлүүлэгдэж байна гэсэн үг. Өнөөдөр үүсээд буй оочир дараалал тун удахгүй арилна. Бид өнгөрсөн шөнө шатахууны нөхцөл байдалд хяналт тавьж ажилласан. Оочир дараалал буурсан байна билээ. Тиймээс иргэдийг хүлээцтэй байхыг хүсье ” гэлээ.

Салбарын яамнаас шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн нефт боловсруулах үйлдвэрээс ачилтын мэдээллийг өдөр бүр авдаг бөгөөд 4-7 хоногийн хугацаанд манай улс руу бүтээгдэхүүн нийлүүлдэг байна.  Тухайлбал,

- 2025.12.18 – 53 вагон

- 2025.12.19 – 43 вагон

- 2025.12.20 - 60 вагон АИ-92 автобензин, сүүлийн таван өдөрт нийт дүнгээр 16 мянган тонныг нийлүүлжээ.

Өчигдрийн /2025.12.23/ ачилтын мэдээлэл ОХУ-ын цагаар үдээс хойш салбарын яаманд ирэх аж.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 15 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 18 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 23 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22