Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хаягаараа дамжуулан уучлал гуйжээ.
Г.Дамдинням " 2 өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье. ОХУ-н талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын 4 өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм. Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна.Мөн АИ-95 автобензиний хувьд БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Аи-95 бензиний хувьд 1 сарын ердийн хэрэглээ юм.Бүх шатахуун түгээх станцуудаар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна