АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭЛЭЭ


Монгол Улсын орчин цагийн архивын алба нь 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлын тогтоолоор Ц.Лувсанг хуучин данс бичгийг эмхлэх албан тушаалд томилсноор үүссэн бөгөөд зөвхөн төрийн архив төдийгүй төв, орон нутгийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг хамарсан, төв болон төрөлжсөн 37 архивыг эгнээндээ нэгтгэсэн, гадаадын олон орны төрийн архивын байгууллага болон олон улсын холбоодтой хамтын ажиллагаа бүхий нийгэм, соёл, хууль эрх зүйн бие даасан архивын бүхэл бүтэн тогтолцоо болон хөгжиж байна.

XV зууны сүүлч, XVI зууны эхэнд үед холбогдох Үйсэн дээр бичигдсэн номноос эхлээд дорно, өрнийy олон хэлээр бичигдсэн түүх, соёлын өвийг өнөөг хүртэл хадгалж, Монголын түүх, соёл, бичиг үсгийн үнэт сан хөмрөгийн олон сая хуудас задгай архивын баримтыг ангилан цэгцэлж, данс бүртгэлтэй болгон өнөөгийн архивчдад хүлээлгэн өгсөн ахмад данс хараачдын нэгэн зууны нөр их хөдөлмөрийг энэхүү баярын өдрөөр мартах ёсгүй юм.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газраас “Монгол Улсын Архивын албаны ууган ажилтан Ц.Лувсан-130” сэдэвт архивын баримт, эд өлгийн үзэсгэлэн дэлгэн үзүүлж, “Монголын архив:Түүх, уламжлал” сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ. 

Баярын хурлын арга хэмжээнд “Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлчид уран бүтээлийн бэлэг барьсан байна. 

Монгол Улсад орчин цагийн архивын алба салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болжээ.

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”-аар Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн З.Баяржаргал, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн П.Баянбилэг, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын эрхлэгч Г.Хишигжаргал, Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Э.Мөнх-Оргил, Цахимжуулалт хариуцсан ажилтан Н.Улаанаа, Архивын ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр Мэдээллийн технологийн ажилтан П.Уртнасан, Эрүүл ахуйн ажилтан У.Ариунзаяа нар тус тус шагнагдсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 15 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 18 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 23 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22