ЗАГАСНЫ ДУЛМАА ХЭМЭЭН АЛДАРШСАН АКАДЕМИЧ АЮУРЫН ДУЛМАА ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ


Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, олон арван нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл, олон зуун өгүүлэл, заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж, биологийн салбарын мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, Монгол орны загасны аймаг, ус нуурын биологийн олон янз байдал, загас, амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх шинжлэх ухааны аргачлал боловсруулан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Аюурын Дулмаад цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Аюурын Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн 25 нууранд загас нутагшуулан үржүүлсэн. Ингэснээр жилд 50-340 тн загас барих нөөцийг улсдаа бий болгосон  юм.

Ардын жүжигчин цолоор:

  • Соёл, урлагийг хөгжүүлж, ард олны сэтгэлд хоногшсон олон арван дуу, гоцлол цөөхүүл, найрал хөгжмийн уран бүтээл туурвин, нийтийн дууг хөгжүүлж, хөгжмийн онол, зохирол, үндэсний хөгжмийн найруулгын мэдлэг олгох, нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд идэвх зүтгэл гарган, олон зуун мэргэжилтэн бэлтгэсэн МУБИС-ийн ахмад багш, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөр,

Ардын уран зохиолч цолоор:

  • Уран зохиолыг сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулан, сэтгүүл зүйн салбарын олон зуун мэргэжилтэн бэлтгэж, сурган дадлагажуулсан, яруу найраг, утга зохиолын олон арван бүтээл туурвиж соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатар,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Сонгуулийн ерөнхий хорооны ахмад ажилтан Өөдөөгийн Цэрэндорж,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Халтарын Энхжаргал,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн ахмад ажилтан Дадалын Энхтуяа,
  • Хилийн цэргийн-Соёл, үйлчилгээний төвийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чулуунбатын Алтангэрэл,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин Батхүүгийн Даваасүрэн,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын филармонийн ерөнхий удирдаач Дашцэрэнгийн Нямдаш,

Гавьяат багш цолоор:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн зөвлөх багш Дамдинсүрэнгийн Нэргүй,
  • МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалт, арга зүйн төвийн эрхлэгч, доктор, профессор Жамсрандоржийн Батдэлгэр,
  • “Жет” олон улсын сургуулийн ерөнхий захирал Цэрэндоржийн Чинзориг,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, хүний их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Уртнасангийн Цэвэгмид,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Хужирт рашаан сувилал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гунгаажавын Энхжаргал,

Гавьяат барилгачин цолоор:

  • “Харшийн цуурхай” ХХК-ийн захирал Өлзийхутагийн Цэенпил,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:

  • “Эко Могул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвын Уранцэцэг,

Гавьяат нисгэгч цолоор:

  • “МИАТ” ТӨХК-ийн Боинг 787-9 агаарын хөлгийн дарга, нисгэгч багш Бямбасүрэнгийн Амарсанаа,

Сүхбаатарын одонгоор:

  • Улсын прокурорын ерөнхий газрын ахмад прокурор Мүүзээгийн Одонхүү,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • “Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо”-ны тэргүүн ерөнхийлөгч, цагдаагийн бэлтгэл хурандаа Сандагийн Энхсайхан,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга Сэрээготовын Эрдэнэчимэг,
  • ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн багш, дэд профессор Буджавын Ууганбаяр,
  • СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Үндэсний урлагийн тэнхимийн багш, уран сайхны удирдагч Намдагийн Түвшинжаргал,

Алтан гадас одонгоор:

  • Монгол Улсын консерваторын Морин хуурын тэнхимийн багш, “Морин хуур хөгжмийн багш нарын холбоо”-ны гишүүн Муухайн Ганболд,
  • “Увс хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Нямгэрэл,
  • “Монголын иогчдын холбоо”-ны тэргүүн Баатарцогтын Туул,
  • “Ийгл бродкастинг” ХХК-ийн тоймч, ерөнхий продюсер Санжаасүрэнгийн Эрдэнэбаяр,
  • “Их мөнгөн” ХХК-ийн тогооч Банзрагчийн Сувдаа,
  • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Түмэнгийн Энэрэл,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Доржсүрэнгийн Батсүрэн,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Туваандамбийн Цэрмаа,
  • “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн монтёр Балдандагвын Очхүү,

Цэргийн хүндэт медалиар:

  • Тусгай хүчний цэргийн командлалын Хүний нөөцийн хэлтсийн сургагч ахлагч Бямбажавын Алтантив нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 6 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 6 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 9 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 14 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25