Б.БАТБААТАР: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ, АМЛАЛТАА АХИУЛАН ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА


Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын шинэчлэн баталсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” зорилт буюу NDC 3.0-ийн талаар олон улсын түншүүд, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг хамруулсан чуулган өнөөдөр /2025.11.05/ зохион байгуулагдаж байна.


Чуулганыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар нээж, хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна. 

Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа,

Гадаад улсуудын Монгол Улсад суугаа Эрхэмсэг элчин сайд нар аа,

Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай, ноёдоо

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам болон аж үйлдвэр цөөтэй улс орон боловч газар зүйн байршил, цаг уурын нөхцөл, нүүдлийн соёл иргэншлийн онцлогоос шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг, өртөмтгий, эрсдэлтэй орны тоонд ордог. Сүүлийн жилүүдэд  Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас илүү эрчимтэй явагдаж байгааг судалгааны үр дүнгүүд харуулж байна.

Монгол Улсын Засгийн газар уг асуудалд онцгой анхаарал хандуулан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг байгуулсан нь засгийн газрын зүгээс хэр их ач холбогдол өгч байгаагийн тод илрэл юм.   

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц, түүний Парисын хэлэлцээрийн үндсэн зорилт болох дэлхийн дулаарлыг 1.5 градусаас хэтрүүлэхгүй барихад чиглэдэг. Энэ зорилгод хүрэхийн тулд улс орон бүр хувь нэмэр оруулах, дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг үндэсний хөгжлийн бодлого, стартегитай уялдуулан цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ шаардлагын үүднээс Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах зорилт, авах арга хэмжээгээ шинэчлэн тодорхойлж,  Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор баталсныг дуулгахад таатай байна.

Энэхүү баримт бичгийг боловсруулахад холбогдох бүх салбарын яам, агентлаг болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 дэд ажлын хэсэг ажилласан. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Хүүхдийн Сан, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл зэрэг олон улсын хөгжлийн түнш байгууллагууд арга зүй, техникийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье. Монгол Улс өөрийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөний  хүрээнд сонгон авсан нөхцөлт бус арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн нийт ялгарлаа 2035 он гэхэд суурь түвшинтэй харьцуулахад нийтдээ 24,7 сая.тн СО₂-эквивалент буюу 30.3 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолсон.

Мөн газар ашиглалтыг сайжруулж, хөрс бэлчээрийн ургамал болон ойд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг нэмэлтээр 16 хувиар бууруулж, 46.3 хувьд хүргэх нөхцөл бүрдэх боломжийг нэмж тооцсон.

Үүнээс гадна Олон улсын санхүүгийн болон техник технологийн дэмжлэгтэйгээр хүлэмжийн хийн ялгарлыгбууруулах томоохон нөхцөлт арга хэмжээг холбогдох салбаруудад амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг нийт 52.8 хувиар бууруулах юм. 

Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-ын хүрээнд тодорхойлсон зорилт, арга хэмжээг 2035 он хүртэл авч  хэрэгжүүлэхэд нийтдээ 53,3 их наяд төгрөг буюу 14.8 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гаргаад байна.

Санхүүжилтийн гол эх үүсвэрийн нэг болох Уур амьсгалын ногоон сан (GCF)-тай Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж, нийт 400 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөрийг батлуулан амжилттай хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг амжилттай боловсруулж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг манай орны хувьд салбар бүрт дасан зохицох арга хэмжээ, эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох чухал алхам болсон. Мөн цаашид Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хэрэгжилтийг уялдуулах, үр дүнг хэмжих, ил тод тайлагнах тогтолцоог боловсронгуй болгох үүднээс Уур амьсгалын ногоон сантай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан цогц платформ хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Олон улсын санхүүжилтийн сангуудаас гадна Монгол Улс Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн дагуух хамтын ажиллагааг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн зах зээлийн шинэ загварыг хэрэгжүүлэхэд бодит алхмууд хийж байна.

Тухайлбал 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улстай Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд гуравдахь хоёр талт нүүрстөрөгчийн хэлэлцээр боллоо. Үүнээс гадна Швейцарийн Холбооны Улстай ижил хэлэлцээрийг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцүүлэн COP30 бага хурлын үеэр гарын үсэг зурах бэлтгэл хангагдаад байна. Энэ нь манай улсын хүлэмжийн хийн бууралт, шингээлтийг олон улсын зах зээлд хөрвүүлэн арилжаалах, уур амьсгалын санхүүжилтийг хувийн хэвшлүүдэд татах томоохон боломжийг нээж байгаа юм.

Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх чадавх бэхжүүлэх, төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтын холимог эх үүсвэрээс татаж олон талын оролцоонд түшиглэн хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээл тусламж нэн чухал бөгөөд эдгээр байгууллагын төлөөлөл өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байна.

 Эрхэмсэг Элчин сайд нар аа,
Эрхэм олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид өө,

 Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа ахиулан шинэ шатанд гаргалаа. Энэ шийдвэр нь илүү ногоон, тогтвортой ирээдүйг цогцлоох бидний хамтын зорилгын тод илэрхийлэл юм.

 Энэхүү зорилгод Монгол Улсын олон улсын хамтын түншүүд, тухайлбал Германы Засгийн газар болон бусад хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.

 Өнөөдрийн уулзалт бол бид хамтын түншлэлээ улам гүнзгийрүүлж, дэлхий нийтийн энэ сорилттой хамтдаа тэмцэх шинэ алхам болно гэдэгт итгэж байна. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр төсөл, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нээлттэй, бэлэн байгаагаа онцлон тэмдэглэж байна.

 Эрхэм хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид өө,

 Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо шийдвэрлэх үүрэгтэй юм. Энэ зорилгод хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгааны байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа болон олон улсын байгууллагуудын нягт уялдаа, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна.

 Эдгээр зорилт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь зөвхөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн болон урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын техник, технологийн шинэчлэлийг түргэтгэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, мөн олон улсын хөрөнгө оруулалт, дэмжлэгийг татах шинэ боломжуудыг нээх юм.

 Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхи санаачлагатай, тууштай ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж хэлмээр байна.

 Эцэст нь өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баярласнаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 1 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 18 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 20 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22