ЗАСГИЙН ГАЗРЫГ П.САЙНЗОРИГ ГИШҮҮН АМНАТ-ЫН АСУУДЛААР ЦЭЦЭД ӨГӨХ ҮҮ?


Эрх баригч намын дарга тойрсон асуудал сүүлийн үеийн хамгийн дуулиантай сэдэв болоод байна. Намын даргын сонгууль Засгийн газрыг унагаж ч мэдэх нөхцөл байдалтай байгаа.  

Яг энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарт асуулга тавьсан, түүний хариунаас шалтгаалж Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд ч өгнө гэж өчигдөр /2025.09.26/ мэдэгдлээ.

Хуульч эрхэм гишүүн яагаад зуу хонож буй Засгийн газрыг бүр Цэцэд ч өгөхөөр болчихов? Энэ нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлаар гаргасан Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн нэгэн тогтоолтой холбоотой гэнэ.

Монгол Улсын иргэн баялагтаа эзэн байх, байгалийн баялгийн үр өгөөжөөс АМНАТ болон бусад татварын болон ногдол ашгийн бодлогоор үр өгөөж хүртэх боломжийг байнга ярьж байгаа . Гэтэл төсвийн орлого ихээр тасарч байгаа энэ цаг үед АМНАТ-ын орлогыг явцуу эрх ашгийг хангах байдлаар өөрчилж, 22.5 сая орчим тонн нүүрсийг маш хөнгөлөлттэй АМНАТ-аар жилийн эцсийн байдлаар экспортод гаргах замаар тодорхой эрх ашигт үйлчилж байна гэж эрхэм гишүүн үзэж байгаа аж.

Засгийн газар яагаад ийм тогтоол гаргах болсноо Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор тайлбарлаж байгаа гэнэ.

Нэр бүхий 13 компанийн нэхэмжлэлтэй АМНАТ-той холбоотой асуудлаарх маргааныг Дээд шүүх 2025 оны 2 дугаар сарын 3-нд шийдсэн гэнэ. Уг шийдвэрээрээ Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын зөвхөн жонштой холбоотой хэсгийг 6 сарын дотор шинэчлээрэй гэдэг үүргийг Засгийн газарт өгсөн юм байх. Гэтэл Засгийн газар үүнийг далимдуулаад бүх хүн амарч наадаж байхад наймдугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 31-нийг дуустал 4 сар 10 хоног үйлчлэх тогтоол баталжээ. Энэ тогтоолоороо АМНАТ-ын аргачлалыг маш явцуу байдлаар өөрчилж, тодорхой компаниудад давуу байдал олгосон гэж гишүүн үзэж байгаа юм. АМНАТ-ын төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах төлөх журмыг Засгийн газар батлах эрхтэй ч түүнийгээ давуулан ашигласан гэж гишүүн хэлж байна. Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-д 2025 оны 8 дугаар сарын 20-нд өөрчлөлт оруулсан хоёрхон өгүүлбэртэй тогтоол нь Үндсэн хууль, Ашигт малтмалын  хууль, Төсвийн хуулийг ч зөрчсөн гэнэ. Журамд нэмсэн 2 заалтыг оруулъя.

 “Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.” гэсэн 3.11 дэх заалт, “Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.” гэсэн 3.12 дахь заалтууд нь гишүүний асуулга болж, бүр Засгийн газар Цэцэд ч дуудагдаж магадгүй үр дагавар үүсгээд байна.  

Засгийн газрын тогтоол дөрөвхөн сарын настай гарах ёсгүй атал яагаад ингэж гаргаснаа тайлбарлахыг гишүүн шаардаж байгаа юм. Цөөхөн сарын настай энэ шийдвэр нь уул уурхайн биржээс ухарч байгаа алхам бөгөөд компаниуд хоёр гэрээтэй болж, төсөвт орох орлогыг “хааж” байна гэж тэр үзэж байна.

Коксжих нүүрсний ханш нэг тонн нь Ганцмод боомт дээр 8 дугаар сард 135.1 ам.доллар , харин Монголын хөрөнгийн бирж дээр 90.36 ам. доллар байжээ. Эдгээрийн зөрүү 45 доллараас 5 хувийг нь тооцож мөнгөө авахад 4 сар гаруйн хугацаанд нийт дүнгээрээ багадаа 150-200 тэрбум болох тооцоо байгаа аж. 

Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх зарчим хуульд байдаг. Энэ  зарчмын дагуу тогтоолыг ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх ёстой атал 4 сар 10 хоногийн настай ийм шийдвэрийг эдийн засаг хүнд үед гаргасан нь хууль зөрчжээ. Асуулгаа П.Сайнзориг гишүүн есдүгээр сарын 18-нд өгөөд долоо хоног хүлээсэн ч хууль зөрчсөн зүйлээ сайжруулах талаар анхаарах байтугай өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь дээрх шийдвэрээ “хамгаалсан” гэнэ. Иймээс ч эрхэм гишүүн олон нийтэд хандаж, мэдээлэл хийснээ мэдэгдэв.

Үндсэн хууль, Ашигт малтмалын хууль, Төсвийн хуулийг зөрчсөн энэ тогтоолоо өөрчлөхгүй бол асуулгын хариуг харж байгаад Засгийн газрыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө. Замбараагүй хууль зөрчсөн явцуу эрх ашигт үйлчилсэн зүйлүүдтэй эвлэрэхгүй. 150-200 тэрбум гэдэг чинь 30-40 цэцэрлэг барих мөнгө гэлээ.

Засгийн газар дөрвөн сар л үйлчлэхээр гаргасан нэгэн тогтоолоосоо болж, ийнхүү удахгүй Цэцийн хаалга татаж ч мэдэх нөхцөл бүрджээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 25 минутын өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 40 минутын өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 1 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 1 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 4 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 20 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 23 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22