ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН, УГ АЛБАН ТУШААЛЫГ ХАШИЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮД ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ЭСЭХИЙГ ШАЛГАНА


Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамж гарлаа.

Тус Захирамжаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө баталлаа.

-Төрийн өндөр албан тушаалтан болон уг албан тушаалыг хашиж байсан этгээдүүд үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх асуудлыг хянан шалгах, шаардлагатай тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг цагдаагийн байгууллагатай хамтран явуулах санал, хүсэлтийг Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорт гаргах санал бэлтгэж энэ сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;

-Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас бусад бизнес эрхлэгчдэд хүнд суртал, дарамт учруулж байгаа бүх төрлийн зөвшөөрөл (бүртгэл, гэрээ, гэрчилгээ, дүгнэлт, лавлагаа, санал, дүгнэлт авах г.м), дүрэм, журам, заавар, захиргааны актуудыг хүчингүй болгох санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх,

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багц хуулийн төсөл боловсруулж, 2025 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;

-Монгол Улсын талаарх авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ буурахад нөлөөлж байгаа төрийн үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийг хангах үзүүлэлтийг сайжруулах зорилтын хүрээнд албаны нууцыг хүчингүй болгох чиглэлээр Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах;

-Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үнэн зөв, хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай хамтран зохион байгуулах, олон нийтэд ил тод байх хуульд заасан мэдээллийг тухай бүр байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах, англи хэл дээр хөрвүүлж оруулах, тогтмол шинэчилж байх;

-Авлигын эсрэг төсөөллийн индексийн оноо, эрэмбийг тодорхойлоход нөлөөлдөг судалгааны байгууллага, судлаач, шинжээч болон хөрөнгө оруулагчдад авлигын чиглэлээрх Монгол Улсын ололт, амжилтын талаарх мэдээ, мэдээлэл болон Засгийн газрын бодлого, арга хэмжээг хүргэхдээ “нэг цонх”-ны зарчмыг баримтлан ажиллах;

-Ардчилал, хүний эрх, засаглал, эдийн засаг, бизнесийн чиглэлээр судалгаа, мэдээлэл бэлтгэдэг агентлагууд, “Ам Чам”, “ЕвроЧамбер Монголиа” зэрэг худалдааны танхимуудтай хамтран ажиллах, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцох гадаад, дотоодын бодлогын судлаач, эрдэмтэн, шинжээч, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллагыг мэдээллээр хангах, хамтран ажиллах;

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас удаа дараа зөвлөмж болгосон шүгэл үлээгчийн эрх зүйн байдал болон гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийн төслүүдийг боловсруулж, 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;

-Хөрөнгө оруулагчид, аж ахуйн эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал үзүүлж, ёс зүйн алдаа гаргасан, эрх ашгийг нь хохироосон болон авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцох арга хэмжээг зохион байгуулах;

-Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нийтийн өмчийг ашиглан шамшигдуулсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хууль бусаар олсон хөрөнгийг хураах эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулж, 2025 оны есдүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус тус үүрэг болголоо.

Мөн, 

-Катар Улсын Доха хотноо энэ оны арванхоёрдугаар сарын 15-19-нд зохион байгуулагдах НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч талуудын бага хурлын 11 дэх чуулганаар Монгол Улсын санаачлах “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

-Авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлж, бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо.

Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын явц, дүнг 14 хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгав. 

Нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг арга хэмжээг бүх талаар дэмжиж, хяналт, хариуцлагаа сайжруулан, авлига, ашиг сонирхлын эсрэг “Шүгэл үлээгч”, “Шударга ёсны дуу хоолой” болж ажиллахыг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд уриаллаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 3 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 5 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 22 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22