ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ БҮРИЙГ ШАЛГАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд өнөөдөр /2025.07.19/ ажиллаж, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өгчээ. Зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгасан байна. 

Мөн энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулна. 2024 онд ашиглалтад оруулсан уг төвийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Тиймээс АТГ-аас гурван төлөөлөгч томилж гэрээ хийсэн, тухайн ажлыг хариуцагч этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэлээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай ард иргэдийн эзэмшлийнх байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж таарахгүй. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгавар өглөө. 

Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх болон нүүрс татан авалтын төв, баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг арилгах чиглэлийг холбогдох сайд нарт өгөв.  Яамд болон салбар хоорондын уялдаа алдагдсанаас үүдэлтэй үргүй зардал их гарч байна. Тухайлбал, баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км-ийн зайтай байгуулсан нь асар их алдагдал, илүү зардал гаргаж байна. Тиймээс эрүүл засаглалтай, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх гурван сарын хугацаатай даалгавар өгч, салбар салбар төлөөллөөс бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулав. Ингэснээр нүүрсний экспортод үүссэн саад тотгор арилж, хүнд суртал чирэгдэлгүйгээр экспорт нэмэгдэнэ гэж үзлээ. Богино хугацаанд экспортыг 50 хувь нэмэгдүүлэхийн тулд нэг чиг шугамтай, гар, сэтгэл нийлж нэг баг болж ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор тус компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, борлуулалт, тээврийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаараа Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа. Холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр орлого 23, борлуулалт мөн 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцоолжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь нийт геологийн нөөцийн хоёр хүрэхгүй хувь ажээ. Зүүн уурхай 43 жил, баруун уурхай 53 жилийн нөөцтэй юм байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаад Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:

-Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах;

Зах зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулах арга хэмжээ авах, эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжуудыг бий болгох, БНХАУ-д агуулах барих, тээвэр логистикийн нөхцөлийг бүрдүүлэх, тухайлбал, стандартын шаардлага хангасан замын нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Гашуунсухайтын авто зам” компанийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулахад анхаарч хамтран ажиллах;

-Нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төмөр замын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж өртгийг бууруулах, Ханги-Мандал боомтоор нүүрс борлуулалтыг нэмэгдүүлэх, тулгарч буй аливаа асуудлаар холбогдох талуудтай хамтран ажиллаж шийдлийг тухай бүр гаргаж хэрэгжүүлэх;

-Үр ашиггүй, тэвчиж болох зардлаа танах, үйл ажиллагааны зардлаа бууруулж үр ашгийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлэх, хэрэгжиж эхэлсэн төслүүдээ хэмнэлтийн горимд шилжүүлэх;

Компанийн бүтцийг цэгцэлж оновчтой тогтоох, ажлын байрны аттестатчилал явуулж, цомхон чадварлаг болгон бэхжүүлэх, компанийн засаглалыг оновчтой болгох саналаа тооцоо судалгаа, үндэслэлтэй боловсруулж, ирэх сарын 10-ны дотор танилцуулах, ажлаа хоёргүй сэтгэлээр хийдэг жирийн инженер, техникийн ажилтнууд үүнд өртөх ёсгүй;

-Үйлдвэрлэлийн технологийн өнөөгийн байдлыг дүгнэж олон жил шүүмжлэл дагуулж буй сорчлон олборлох үйл ажиллагааг зогсоож, олон улсын тэргүүлэх ногоон, аюулгүй, хэмнэлттэй, ухаалаг технологийг нэвтрүүлэх бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж эхлэх. Уурхайн олборлолтын өртөг бууруулах шаардлагын үүднээс далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, бодитой алхам хийж хэрэгжүүлэх;

-Компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх, хувийн хэвшилд үнэ цэнэ бий болгох зорилгоор Засгийн газрын 14 мега төслийн нэг болох “Нүүрс-химийн цогцолбор” Үйлдвэрлэл технологийн парк байгуулах бэлтгэл үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өгч үр дүн гарган ажиллахыг даалгав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 3 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 3 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 5 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 22 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22