Э.ДАВААЖАМЦ ЗАМЫНХАА 70 ХУВЬ БУЮУ 3540 ГАРУЙ КМ ЗАМЫГ ТУУЛААД БАЙНА


Алтай таван богд Сонгинотын даваанаас 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гараагаа эхлүүлсэн "Таван цэг" багийн гүйгч Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц 76 дахь өдрөө гүйж байна.

Тэрбээр энэ хугацаанд эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар, төв цэг, хойд цэг гэсэн маршрутаар гүйж яваа юм.  

"Таван цэг"-ийн гүйгч Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км туулсан амжилтаар гүйлтээ албан ёсоор зогсоосон ч өөрийн төрөлх Булган аймгийн нутаг дэвсгэр болон төв суурин газруудад хамтдаа гүйж яваа билээ.

Ахлах ахлагч Э.Даваажамцийн хувьд өнөөдөр /2025.06.16/ өдрийн байдлаар 3540 гаруй км замыг туулаад байгаа бөгөөд энэ нь нийт замынхаа 70 гаруй хувийг ардаа орхисон гэсэн үг. 

Тэрбээр Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гэсэн 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрийг дайрах буюу эх орныхоо хойд цэг Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгойг зорин гүйснээр төсөл амжилттай хэрэгжиж дуусах юм. Төлөвлөгөө ёсоор 7 дугаар сарын 8-ны өдөр гэхэд эх орныхоо өмнөд цэг дээр очих юм байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙ… 6 цагийн өмнө
ЁКОЗҮНА ХООШЁОРЮҮГИЙН ДЭВЖЭЭНД БЕКХЭМИЙН ХҮҮ НАЙЗ БҮСГҮЙНХЭЭ ХАМТ ЗОЧЛ… 8 цагийн өмнө
Р.ЧОЙНОМЫН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ 8 цагийн өмнө
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ, ХЯНАЛТТАЙ БОЛГОНО 8 цагийн өмнө
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ХҮНД ДААЦЫН АВТОЗАМЫГ ЕСДҮГЭЭР САРД… 8 цагийн өмнө
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 9 цагийн өмнө
АРДЫН ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИНД ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ОЛГОНО 9 цагийн өмнө
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 12 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 13 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 16 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 17 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 17 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? Өчигдөр
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС Өчигдөр
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … 2026/02/02