НОГООН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ҮЕ ШАТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийн эрсдэлийн удирдлага, тогтвортой байдлыг бэхжүүлэх мөн байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжих замаар тогтвортой, ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай хамтын ажиллагааны санамж бичгийг өчигдөр /2025.06.05/ байгуулжээ.

Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Маттье Лө Блан болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц энэ үеэр "Энэхүү санамж бичгийг үзэглэж “Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн хоёрдугаар үе шатыг албан ёсоор эхлүүлснээр дотоодын компаниудад ногоон бондоос гадна усны экосистем, био олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, гол мөрөн, усны ай савыг хамгаалах, нөхөн сэргээх бонд, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн тогтвортой хөгжлийн дэмжих бонд мөн тогтвортой хөгжлийн тодорхой зорилтод чиглэсэн хүрэх үр дүн тодорхой бонд, зорилгоо биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд бондын хүүгээ нэмэх, нэмэлт төлбөр өгөх зэргээр санхүүгийн хариуцлага хүлээдэг бонд зэрэг тогтвортой санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. Ингэснээр байгаль орчинд ээлтэй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг нь төрөлжүүлэх боломж бүрдэж байна. Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн, илүү уян хатан, байгаль орчинд ээлтэй санхүүгийн тогтолцоог хөгжүүлж, манай улсын санхүүгийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах эхлэл тавигдаж байна” гэдгийг онцолсон юм.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал Монгол Улсын санхүүгийн салбарт тогтвортой санхүүтэй холбоотой шинэлэг санхүүжилтийн хэрэгслүүдийг нэвтрүүлж хөгжүүлэх, мөн байгаль орчин, нийгэм, засаглалын шаардлагуудыг хэрэгжүүлэх замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ингэхдээ дотоодын компаниудыг хөх бонд, тогтвортой байдлын бонд, тогтвортой байдалтай холбоотой бонд зэрэг уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлээрх санхүүжилтийн шинэлэг хэрэгслүүдийг зах зээлд гаргах, ашиглах үйл ажиллагааг дэмжих ажлыг хэрэгжүүлэх юм. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн гол оролцогчид болох үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид болон бусад холбогдох талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлнэ. Мөн байгаль орчин, нийгэм, засаглалын буюу Тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой байдалтай холбоотой тайлагналын шаардлагад нийцүүлж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх юм.

Санхүүгийн зохицуулах хороо ногоон, тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд нэлээдгүй ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд тухайлбал 2021 онд ОУСК-тай хамтран ногоон бондын журам, бонд гаргах гарын авлагыг боловсруулж улмаар дотоодын болон олон улсын зах зээлд ногоон, нийгмийн бондын арилжаа амжилттай хэрэгжсэнээр манай улсын аж ахуйн нэгжүүд нийт 338 сая ам.долларын хөрөнгө босгож чадсан. 

Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад зориулж Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон тогтвортой байдлын тайлагналын гарын авлагыг боловсруулсны зэрэгцээ 2023 онд ОУСК-ийн дэмжлэгтэйгээр Тогтвортой банк, санхүүгийн олон улсын сүлжээ (Sustainable Banking and Finance Network, SBFN)-ний гишүүн байгууллагаар элссэнээр тогтвортой санхүүгийн олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бэхжүүлэх чухал алхам болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01