ХОЙД БҮСИЙГ БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨРӨЛЖСӨН, АЖ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮС ЧИГЛЭЛЭЭР ХӨГЖҮҮЛНЭ


Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж өндөрлөлөө. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ“ сэдвээр илтгэл тавив. 

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлуулан 2001 оноос яригдсан бүсчилсэн хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгож эхэлсэн. Төрийн бодлого тогтвортой үргэлжлэх зарчмыг үндэслэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, бүсийн зөвлөлүүд анхдугаар хуралдаанаа хийж байгаагийн хоёр дахь нь Хойд бүс юм.

Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтдаг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хойд бүсийг ОХУ болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Ерөнхий сайд “Бүс нутгийн хөгжлийг уялдаа холбоотой, зөв төлөвлөсөн бодлогоор дэмжсэнээр Монгол Улс эдийн засгийнхаа бат бөх суурийг тавих боломж бүрдэнэ. Хойд бүсийн хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцолсон байна.

Хуралдааны үеэр иргэд санал хүсэлтээ цахимаар уламжилжээ. Мөн танхимд оролцогчдоос 26 хүн асуулт асууж, санал хүсэлтээ хэлсэн байна. Иргэд бүсчилсэн хөгжлийн бодлого сонгуулийн тойрог төдий болоод өнгөрөх биш бодит ажил хэрэг болж байгаад, Ерөнхий сайд 2023 онд 21 аймагт ажиллахдаа өгсөн амлалтуудаа хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлжээ.  

Түүнчлэн Орхон аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийг Бүсийн жишиг лаборатори болгох, 12 жил гацсан 5000 оюутны хотхоны ТЭЗҮ-г шийдвэрлэх, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2026 оны улсын төсөвт тусгах, Хөвсгөл-Эрдэнэтийг холбосон төмөр замыг ажил хэрэг болгох,  Эрдэнэт медикал эмнэлгийг түшиглэн Хавдрын эмнэлэг байгуулах, “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийг Булган, Орхон аймагт жигд хуваарилах, Эгийн голын УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудалд анхаарах, Мөрөн 4С ангиллын нисэх онгоцны буудлын ажлыг эрчимжүүлэх, Хөвсгөл аймагт ойн хаягдлыг ашиглан шахмал түлшний үйлдвэр байгуулах, Дархадын хотгорт хүрэхэд шаардлагатай гүүр давааны ажлын төсвийг шийдвэрлэх, “Шинэ Мөрөн” худалдааны төвийн түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэх, Гурилын гаалийн импортын татварыг яаралтай нэмэгдүүлэх, малчдад чиглэсэн төрийн цогц бодлого хэрэгжүүлэх, Бүсийн удирдлага зохицуулалтын хуулийг шинэчлэх, Хойд бүсийн тээвэр логистикийн төвийг барьж байгуулах зэрэг санал иргэд хэлжээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, малчин өрхийн хүүхдийн суралцах нөхцөл зэрэг асуудлыг хөндөв.

Иргэдийн асуулт, санал хүсэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өгч, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсон, санал солилцов. 

Хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд дараах үүрэг, даалгаврыг өглөө. “Эрдэнэт медикал” эмнэлгийн менежментийг хувьд шилжүүлэн, Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгох, Мөрөн 4С нисэх буудлыг 2026 оны төсөвт суулгах, Эгийн голын УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдэд чиглэсэн судалгаа, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт, автозамын төслөө эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, танилцуулахыг Хойд бүсийн зөвлөлийн гишүүдэд тус тус даалгав. Хойд бүсэд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Ерөнхий сайд Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарна гэдгийг онцлоод “Хойд бүсийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргаж, бүсийн боловсрол, эрүүл мэндийн асуудал, цахим шилжилт, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар тусгана” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 37 минутын өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 5 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 6 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 6 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 7 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 9 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22