Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА НЭЭЦГЭЭЕ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд өнөөдөр /2025.04.25/ үг хэлснийг бүрэн эхээр нь нийтлэв. 

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Өнөөдөр Та бүхэнд Ерөнхий сайдын мэдээллийн цагаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар товч танилцуулъя.

Байгалийн баялаг бол геологийн процессын олон зуун сая жилийн тасралтгүй өөрчлөлтийн үр дүнд бүрэлдэн бий болдог бөгөөд ашигт малтмалын орд урт хугацаанд үүсэх нь байгалийн дахин давтагдашгүй нэн ховор үзэгдлүүдийн нэг билээ. 

Тийм ч учраас хүн төрөлхтний түүхийн үечлэл бүхэнд байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөн байсаар ирсэн. 

“Аж үйлдвэрийн хувьсгал”-аас хойш нүүрс, төмөр, зэс зэрэг ашигт малтмалын хэрэгцээ эрс өссөнөөр дэлхийн геополитикийн бодлогын гол төвд гарч, XX-XXI зуунд дэлхийн стратегийн бодлогын салшгүй нэг хэсэг болон хувирсан. 

Өнөөдөр зэс, газрын ховор элемент зэрэг цахим технологи, сэргээгдэх эрчим хүч, батерей, хиймэл оюун ухаан, цэргийн технологид хэрэглэгддэг ашигт малтмалууд стратегийн ач холбогдолтой болж, их гүрнүүдийн өрсөлдөөний гол талбар болж буйг бид бүхэн харж байна. 

Байгалийн баялаг бүрэлдэн бий болоход олон зуун сая жилийн хугацаа ордог учраас уул уурхайн салбарыг хөгжүүлж буй бүхий л улсад нийгмийн зөвшилцөл зайлшгүй шаардлагатай болдог. 

Манай улсын хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд нь одоогоос 250-300 сая жилийн өмнө үүсэн тогтсон гэж үздэг. 

Монгол Улсын хувьд Орос, Бельги, Франц улсуудын хувь нийлүүлсэн “Монголор” хамтарсан нийгэмлэг 1900 оны эхэн үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. 

Энэ цаг үеэс хойш манай улсад ашигт малтмал, геологи хайгуулын судалгаа эрчимжиж, 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор системтэй ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны суурь болсон юм. 

Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол, зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар ирсэн. 

Кувейтын Хөрөнгө оруулалтын Сан анх 1953 онд Лондонд байгуулагдсанаар Баялгийн сангийн орчин цагийн түүх эхэлдэг. 

Дэлхийд тэргүүлэгч Норвегийн баялгийн сан 1990 онд байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд 100 гаруй сан, нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж байна.

Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн баялгийн сан байгуулах алхам хийж, 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв сан байгуулж байсан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн хуульчилснаар Үндэсний баялгийн сангийн тогтолцооны эрх зүйн суурь зарчим тавигдсан гэж үзэж болно. 

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4 дүгээр бүлгийн 6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Үндэсний баялгийн сангийн иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч, иргэн бүхэн E-Mongolia системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах тогтолцоо бүрдсэн нь үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй эхлэл юм. 

Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн, “Баялагтаа Эзэн Монгол” уриаг дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, зөвшилцөж баталсан Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд, парламентын эрхэм гишүүд Та бүхэнд талархал дэвшүүлье. 

Баялгийн санг бүрдүүлэх эхлэл үйл явц аль ч улсад улс төр, нийгмийн халуун мэтгэлцээн дунд өрнөсөн байдаг. Бид ч үүнийг тойроогүй ээ. Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой зэрэг ордыг тойрсон олон жилийн мэтгэлцээн ч өөрийн онцлогт тохирсон Үндэсний Баялгийн санг үндэслэн байгуулж, арвижуулан хөгжүүлэх арга замыг хайхад оршиж байсан гэж дүгнэж болно.  

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гацсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн нь баялгийн сангийн эерэг үзүүлэлт юм. 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Одоо Та бүхэнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн нэг жилийн дүгнэлт, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн саналд үндэслэн цаашид баримтлах үндсэн чиглэлийн талаар товч танилцуулъя. 

Цар тахал, дайны нөхцөл байдлыг бүрэн даваагүй дэлхийн эдийн засаг тариф тойрсон худалдааны дайнтай нүүр тулж, Олон улсын байгууллагын судалгаагаар тодорхой бус байдлын индекс түүхэндээ хоёр дахь удаагаа хэвийн хэмжээнээс хоёр дахин өслөө.

Энэхүү тарифын хямрал Монгол Улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар шууд нөлөөлж байна. Тодорхойгүй байдлыг даван туулах бидний байр суурь туйлын тодорхой байх учиртай. 

Энэ бол Үндэсний баялгийн санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх явдал билээ. 

Манай улсын төсвийн орлогын 31 хувь, нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг ч, иргэдийн амьдралын чанар, уул уурхай олборлуулж буй орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулдаг. 

Уул уурхай, ашигт малтмал ашигласны "нөөцийн төлбөр" (royalty) нь Английн хууль, эрх зүйн уламжлалаас үүсэлтэй бөгөөд анх хааны өмчлөлийн газар нутагт ашигт малтмал олборлох эрхийн төлбөрийг илэрхийлдэг  байжээ. 

Монгол Улсын хувьд өнөөдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, орон нутаг, иргэдэд Үндэсний баялгийн сангаар дамжуулан тэгш хүртээмжтэй хуваарилагдаж, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх механизм болж чадахгүй, ойлгомжтой бус, ил тод биш байна. 

Тиймээс "нөөцийн төлбөр" (royalty)-ийг олон улсын сонгодог утгаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан “Одоо ба Ирээдүйн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх” үндсэн зарчмыг баримтлан Үндэсний баялгийн сангийн төлбөр болгон тодорхойлж, 

·   Ирээдүйн өв санд 50 хувийг хуримтлуулан хадгалж, 

·   Хуримтлалын санд таван хувь ба стратегийн ордын 34 хувьд ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт, 

·   Хөгжлийн санд таван хувийг нь, 

·   Бүс ба орон нутгийн санд 15 хувийг төвлөрүүлж, цаашид 2030, 2040, 2050 онуудад үе шаттай нэмэгдүүлж, 

-   Ирээдүй хойч үедээ 33 хувь, 

-   Иргэдийн хуримтлалд 33 хувь, 

-   Үндэсний хөгжил ба бүс, орон нутгийн хөгжилд 33 хувийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж байна. 

Ингэснээр Үндэсний баялгийн санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээрээ хамтран ажиллах “Шинэ гэрээ”, зөвшилцөл, ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байна. 

Эрхэм парламентын гишүүд Та бүхнийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулах энэхүү өөрчлөлтийг хэлэлцэн дэмжихийг хүсье. 

Эрхэм уул уурхайн компаниудын удирдлага Та бүхнийг олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл, ирээдүйн уул уурхайн шинэ төслүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх байдлыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг урьж байна. 

Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган үндэсний баялгийн сангийн тогтолцоогоор дамжин олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 34 минутын өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 5 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 6 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 6 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 7 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 9 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22