Г.ЛУВСАНЖАМЦ: ЗАРЧИМДАА ҮНЭНЧ, ЗОРИЛГОДОО ТУУШТАЙ БАЙХАА ДАХИН АМЛАЯ


Томсгосон парламентаас олны анхаарлыг хамгийн их татсан гишүүний нэг нь МАН-ын жагсаалтын №1 буюу Г.Лувсанжамц байсан. Тэрбээр өөрийнхөө цахим хуудаст тангараг өргөөд хагас жил болсон тэмдэглэлээ нийтэлжээ. 

Г.Лувсанжамц "Тангараг өргөөд хагас жил болсон тэмдэглэл

"Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүрд"

Төр түмнээ түших хувьтай төржээ.
Энэ эрхэм үүргийг хүлээгээд хагас жил болсон ч, харвасан сум шиг л өнгөрсөн мэт санагдаж байна. Нандин бөгөөд хариуцлагатай энэ ажлыг авахдаа, догдолж, сандарч, алганы хөлс асгаран байж, төрийн сүлд, төрийн далбаандаа мөргөн тангараг өргөсөн өдөр өчигдөрхөн мэт санагдаж байна.

Олон жил нутаг ус, аав ээж, элгэн саднаасаа хол, харийн нутагт эрдэм сурч, ажиллаж, төр түмнийхээ төлөө зүтгэх өдөр ирнэ гэж итгэж, хичээж, зүтгэж, мөрөөдөж байсан зүйл маань биеллээ олж, хариуцлагатай энэ албыг хашиж байгаадаа туйлын баяртай байна.

Намайг ойлгож, дэмжиж, бүдэрсэн үед минь босгож, үргэлж дэргэд минь түшдэг хайрт эхнэр, аав ээж, ах дүү нартаа,
Үгээр хурцалж, урмаар тэтгэдэг найз нөхөд, хамт олондоо,
Итгэл хүлээлгэн төр түмнээ түших боломж олгосон та бүхэнд гүнээ талархаж, итгэлийг тань зүтгэлээр, сэтгэлийг тань үйлээрээ хариулахыг цаг ямагт санаж, гэрэлт ирээдүйг бүтээх ажилд шамдан ажиллахаа дахин амлаж байна.

Төрийн үйл хэргийг хөндлөнгөөс ажиж ирсэн өнгөрсөн жилүүдийн мэдрэмж, төрийн ордонд ажиллахад төрсөн сүүлийн зургаан сарын мэдрэмжийн ялгааг уншигч тантай хуваалцаж, өөртөө үлдээх зорилгоор энэхүү тэмдэглэлээ сийрүүлж байна.
------------------

-Өнгөрсөн жилүүдийн өчил.
Үнэнийг хэлэхэд үеийн залуусын адилаар хичээх тусам бидний амьдрал дордож, зүтгэх тусам боломж холдож байгаа мэт санагдаж, төрийн түшээд, тэднийг тойрон хүрээлэгсдэд гомдох, хорсох, тэдний үйл хэргийг шүүмжлэх тохиолдол олон байжээ. Зорилготой зорилгогүйгээр бичиж сэвсэн үй түмэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд живж, сэтгэлийн гэрэл бөхөх үе ч чамгүй олон байсан. Тэмдэглэлийг минь уншин суугаа таны л адил цалингаас цалингийн хооронд урсан өнгөрөх өдрүүд, хайртай хүн, дотнын андаа алдах мэдрэмжид тэсэлгүй бухимдаж, уур уцаарыг аяга тагш юмаар, хагацал харууслыг бүлээн нулимсаар дэвтээдэг байжээ. Гэсэн ч сайн сайхныг мөрөөдөж тэмүүлэх зүрх, гэрэлт ирээдүйг хүсэх итгэл сэтгэлийн хүчээр хэцүүхэн өдөр, ганцаардсан шөнүүдийг давж, хөл дээрээ дахин зогсдог байсан болов уу.

-Сүүлийн зургаан сар.
Адил тангараг өргөн мөр зэрэгцэж суугаа ажлын хамт олонтойгоо өнгөрүүлсэн сүүлийн сарууд харанхуй шуурган дунд бүдчиж, заримдаа олуулаа, заримдаа цөөхүүлээ, хааяа ганцаараа алхаж байгаа мэт санагдах өдрүүд цөөнгүй байжээ. Урагшаа хараад зоригтойгоор бусдыгаа дагуулдаг нэгэн байхад, хоцорсон нэгнээ түшиж тулдаг нь байна. Туршлагаа хуваалцаж бусдадаа зааж зөвлөх нь байхад, мэдлэгээ түгээж чиглүүлэх нэгэн бас байна. Ирээдүйг харж шинэлэг шийдлийг хэлдэг нэгэн байхад, өнгөрсөн алдааг дүгнэж, засаж залруулахыг хичээдэг нь бас байна. Зорилго нэг ч, хүрэх арга дээрээ санал зөрөлдөх хүмүүс ч бас байна. Шуурган дунд хазгай гишгэж, алдаа оноо гаргах тохиолдолд байдаг ч, чин сэтгэлээр зүтгэж байгаа хүн бүхэн, алдааг залруулж, их үйлийг бүтээхээр нэгэн зүг харж байхад алзахгүй гэх найдвар төрж байна.

Хамгийн гол нь төр түмнийхээ төлөө зүтгэсэн, зүтгэж байгаа хэн бүхэн түмэн олныхоо сайн сайхны төлөө энэ шуургыг давахаар мэрийж байгаа нь, биднийг чиглүүлэх бяцхан гэрлийн зүг хамтдаа гар гараасаа атгаад, илүү сайхан нийгмийг бүтээхээр зорьж яваа нь итгэл төрүүлж байна. Төрийн үйлийг ажил болгодог албан хаагчид, шинэ залуу үе маань ур чадвартай, хариуцлагатай, нийгмийн мэдрэмжтэй байгаа нь бидний ирээдүйг гэрэлтүүлж байна. Итгэл сэтгэлийн гэрлийг бөхөөлгүй өрдөж өгдөг та бүхэндээ баярлалаа.

Тэмдэглэлийг минь уншин суугаа эрхэм танд эрүүл энхийг хүсэж, бодол сэтгэлээ цэгнэж, зарчимдаа үнэнч, зорилгодоо тууштай байхаа дахин амлаад энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

Шуурга намжина. Үүр цайна.
Монгол түмний минь заяа их. Бид эвтэй байхдаа хүчтэй.

"It is sweet and honorable to serve for one’s country"

Үргэлж таны төлөөлөл,
Ганзоригийн Лувсанжамц" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 1 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 4 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 10 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 22 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22