ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОЖ БАЙСАН ИТГЭЛЦҮҮРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ


Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаас жолоочийн даатгалын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх шаардлагыг харгалзан 2018-2024 оны хооронд даатгалын хураамжийн хэмжээг тооцож байсан итгэлцүүрийн зохицуулалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

Тус хорооноос гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

ЖОЛООЧ, ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

Жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд батлагдаж, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулахаар хуульчилсан. Уг даатгал нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой. Дээрх хуульд тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч даатгалын суурь хураамж 12.500-53.000 төгрөг байхаар зааснаас гадна даатгуулагчийн нас, туршлага, тээврийн хэрэгслийг ашиглах байршил, даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, гэрээний хугацаа, тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо, тээврийн хэрэгслийн зориулалт, даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал, чиргүүлтэй эсэх зэргээс хамаарч уг суурь хураамжийг итгэлцүүрээр нэмэгдүүлэх, эсхүл хорогдуулан тооцохоор зохицуулсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолоор холбогдох журмыг шинэчлэн 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх, мөн зам, тээврийн осол гаргаж, нөхөн төлбөр удаа дараа авсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг зэргээс хамаарч хураамжийн хэмжээ өндөр тооцогдох, жолоодох этгээдийн тоо тодорхой, зам, тээврийн осол гаргадаггүй, хариуцлагатай жолоочийн хураамжийн хэмжээ багаар тооцогдох, түүнчлэн хөдөлгүүрийн багтаамж 1000 хүртэл, байгаль орчинд ээлтэй цахилгаан болон бусад тусгайлсан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд хураамжийн хэмжээг тодорхой хувиар бууруулах боломжтой зохицуулалтыг тусгасан байсан. Өнгөрсөн оны байдлаар жолоочийн нэр дурдаж даатгуулсан даатгалын гэрээ нь нийт гэрээний 35 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний 10 хоногийн тоон мэдээнээс харахад нийт даатгалын гэрээний 92 хувьд хүрсэн байгаа нь жолооч нарын хариуцлагатай байдлыг үнэлэх, даатгалын хураамжийг бодитой тогтоох боломж бүрдсэн болно. Энэхүү 10 хоногийн хугацаанд нийт байгуулсан гэрээний 80 орчим хувь буюу 7638 гэрээг жолоочийн нэр дурдаж, хувь хүн байгуулсан байх ба дундаж хураамжийн хэмжээ нь 57139 төгрөг байна. Жолоочийн даатгалын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх шаардлагыг харгалзан 2018-2024 оны хооронд даатгалын хураамжийн хэмжээг тооцож байсан итгэлцүүрийн зохицуулалтыг хэвээр үлдээж, дээрх шинэчилсэн зохицуулалтыг хүчингүй болгох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргалаа.

Иймд 2025 оны нэгдүгээр сарын 1-9-ний өдрийг дуусталх хугацаанд жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн иргэн, хуулийн этгээд нь даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ тухайн даатгалын компанид хандан гаргах эрхтэй болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01