Д.БАЯРСАЙХАН: ДААТГАЛЫН КОМПАНИУДЫН ЗАХ ЗЭЭЛД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 100 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭЭД БАЙНА


Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбоо хамтран Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд "Дижитал галерей" цогц арга хэмжээг өнөөдөр /2024.11.21/ зохион байгуулжээ. 

Энэ үеэр даатгалын салбарын нийгэм, эдийн засгийн эерэг нөлөөг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх, гарсан үр дүнд үндэслэн зохицуулалтын болон зах зээлийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох "Даатгал-нийгэм эдийн засгийн дархлаа" бодлогын форум, салбарын түүхэн замнал, дижитал болон инновац шийдлүүд, дотоодын нийгмийн орчны эрсдэлүүдийн танилцуулга, түүнийг хэрхэн даван туулах шийдлүүдийг танилцуулсан "Дижитал галерей" болсон байна.  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж “Даатгалын салбар улам өсөн бэхжиж, олон улсын даатгалын зах зээлийн жишиг, зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж, даатгуулагч иргэд, байгууллагуудад олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа их амжилтаар бид ойгоо угтаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасанчлан Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийг олон тулгуурт бүтцэд шилжүүлэх, даатгал болон хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх хүрээнд бодлогын шийдвэрүүдийг гарган, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж ирлээ. 

Тухайлбал, даатгагчийн хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох зохицуулалтын орчныг өөрчлөн сайжруулснаар даатгалын компаниуд мэргэжлийн хөрөнгө оруулагчаар ажиллах боломж бүрдэж, энэ оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээлд оруулсан нийт хөрөнгө оруулалт 100 тэрбум төгрөгт хүрээд байна.  Мөн  даатгалын компаниуд олон нийтэд нээлттэй хувьцаат компаниар бүртгүүлснээр даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо ч эрс нэмэгдсэн. Үүний үр дүнд салбарын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн тоо 2018 оны мөн үетэй харьцуулахад 135 дахин өсөж, 24 мянгад хүрлээ. Энэ хэрээр иргэд, олон нийтийн даатгалын салбарт оролцох боломжийг нэмэгдүүлээд байна. 

Мөн өнгөрөгч онд УИХ-аас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, даатгалын компаниуд даатгагчийн баталгаа гаргах хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр даатгалын салбараар дамжуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд худалдан авах ажиллагаандаа шаардлагатай баталгааг олон эх үүсвэрээр гаргуулах, санхүүгийн хүндрэлийг эдийн засгийн үр өгөөжтэй, түргэн шуурхай шийдвэрлүүлэх цаашилбал иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр нөлөөг үзүүлэхийн зэрэгцээ даатгалын компаниудын үйл ажиллагааны цар хүрээ өргөжих боломж бүрдсэн. Түүнчлэн салбарын эрсдэлийн хяналт, удирдлагын тогтолцоог бүрдүүлсний зэрэгцээ тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлэх, дэлхий даяар тулгамдаад буй цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргийг бууруулахад дэмжлэг болох зорилгоор “ногоон даатгал”-ын зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах арга хэмжээг хэрэгжүүллээ. Мөн салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор Даатгалын салбарын багц хуульд өөрчлөлт оруулахаар эрчимтэй ажиллаж байна” гэж онцолсон юм.

Форумын үеэр салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл, бизнесийн орчинд нөлөөлж буй хүчин зүйл, даатгалын салбарын хүртээмжийг тэлэх боломж зэрэг сэдвийн хүрээнд хэд,хэдэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01