Т.ЦЭРЭНБАДРАЛ: МОНГОЛЫН 53000 ИРГЭН АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БУЙ БНСУ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ


Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбоотой хамтран БНСУ-ын Сөүл хотноо “Mongolian Capital Market Connectivity 2024: Korea” арга хэмжээг өнөөдөр /2024.11.18/ зохион байгуулжээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн арга хэмжээ нь Санхүүгийн зохицуулах хорооноос Хонг Конг, Шанхай, Нью Йорк, Сингапур зэрэг хотуудад зохион байгуулсан “Mongolia’s Capital Market Connectivity” арга хэмжээний үргэлжлэл бөгөөд Сөүл хотноо энэ сарын 11-нд болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан ээлжит VIII хуралдааны дараа болж буйгаар ихээхэн онцлогтой юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа энэ үед тус арга хэмжээ болж байна. 

Энэ нь хоёр орны хөрөнгийн зах зээлээ холбох, дотоодын компаниудад давхар бүртгүүлэх замаар санхүүжилт татах, зах зээлийн илүү өргөн боломж нээх, хөрөнгө оруулагчийн бааз сууриа нэмэгдүүлэхийн зэрэгцээ Солонгосын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээлд оролцож, чанартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна. 

Нөгөөтэйгүүр Монгол Улсын макро эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтворжиж, эерэг үзүүлэлтүүдийг үзүүлж байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн бөгөөд ирэх онд 6 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна. 

Мөн олон улсын Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж, “B+ буюу тогтвортой” болгож сайжруулсан. Банкны салбарт хэрэгжсэн реформын хүрээнд системийн нөлөө бүхийн банкуудын IPO амжилттай болсны зэрэгцээ төрийн өмчит компаниудын хувьчлал хэрэгжиж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан зэрэг томоохон цогц арга хэмжээнүүдээс гадна бодлого, зохицуулалтыг оновчтой, зөв хэрэгжүүлсний үр дүнд дотоодын зах зээл өндөр өсөлтийг үзүүлж чадсан юм. 

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 12.1 их наяд төгрөгт хүрсэн нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 4.6 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар дотоодын зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, арилжаа, төлбөр тооцоо олон улсын зарчмаар явагдах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сонирхлыг өсгөхөд таатай эрх зүйн зохицуулалтын орчин бүрдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 

Мөн монголчууд гадаадын орнуудаас хамгийн их буюу 53 мянга гаруй иргэн суурьшин ажиллаж, амьдарч буй орон нь Солонгос Улс тул бидний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хөшүүргийн нэг нь энэ.” гэж онцолсон байна. 

Арга хэмжээний үеэр Монголын Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулах нь сэдвээр илтгэл тавьж, МҮЦАЭХ-ны гишүүн үнэт цаасны компаниудын зүгээс танилцуулга, мэдээлэл хийсэн бол БНСУ-ын талаас хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчид мөн өргөнөөр оролцож цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01